Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл өнөөдрийн 06.00 цагаас нэг шатлал бууруулж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.
Хэдийгээр хатуу хөл хориог нэг шатлал бууруулж байгаа ч доорх 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр хэвээр байх юм.
Үүнд:
-
Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/;
-
Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт;
-
Бүх төрлийн баар, бүжгийн клуб;
-
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа;
-
Цахим болон бүх төрлийн тоглоомын газар;
-
Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб/;
-
Саун, бассейн
-
Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд;
-
Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар;
-
Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/;
-
Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв;
-
Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
-
Түргэн үйлчилгээний цэг;
-
Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг;
-
Нийтийн халуун ус;
-
Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ;
-
Дүрс бичлэг
-
5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалтын үйл ажиллагаа багтаж байна.