УОК-оийн шийдвэрээр нийслэлийн хэмжээнд тавьсан хөл хориог маргааш буюу 11-ний даваа гаригаас цуцлах болсонтой холбогдуулан Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг танилцууллаа.
Ингэхдээ "Олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Тодруулбал, захирамжийн хавсралтад тусгаснаас бусад чиглэлийн үйл ажиллагааг нээж байгаа. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамж гарна" гэв.
Даваа гаригаас дараах 18 чиглэлээс бусад салбарын үйл ажиллагааг нээнэ.