Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн коронавирусийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 9-ний өдөр улсын хэмжээнд 22,993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд:
-Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна.
-ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн.
-Мөн 19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн.
Үүнд:
-БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс 8 хүнд халдвар илэрсэн
-Голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс
-"Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай байжээ.
Улсын хэмжээнд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 1429 болсноос дотоодын халдвар 1020 хүрсэн байна.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын 1020 тохиолдол /2020.01.10-ний байдлаар/
- Улаанбаатар хотод-603 /сүүлийн 24 цагт 19 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.10-ны байдлаар/
- ХӨСҮТ-24 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-ийн 5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.