Төрийн ордны баруун талын хаалгаар нэвтрэх гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.
Иймээс ордон доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.
Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.
Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.