Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн хавьтал гэр бүлийн хүмүүс байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа.
Орхон аймгийн тухайд “Ачтан элит” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байвал шинжилгээнд хамрагдахыг мөн анхаарууллаа.
“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь үйлчлүүлэгчдэдээ COVID-19-ийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байжээ.