x

С.Батболд: Боомт дээр чирэгч сольж тээвэрлэх ажил цаашид үргэлжлэх боломжтой нь харагдлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой тээврийн салбарын эрэлт, үнэ цэнэ, Алтанбулаг боомтоор хийгдсэн туршилтын тээвэр, Монголын тээвэрчид олон улсын тээвэрлэлтэд хэрхэн оролцох оролцооны талаар ярилцлаа.

-Эрэлт, үнэ цэнэ нь өдөр бүр өсч байгаа тээврийн салбар ямар зохицуулалт хийхийг шаардаж байна вэ?

-Дэлхий нийтийн даяарчлалын өнөө үед улс нийгмийн болон хувь хүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү тодорхойгүй, хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангах үйлчилгээг үзүүлэхээр салбар бүр хичээн ажиллаж байна.

Тээврийн салбар ч мөн адил дээрх эрэлтийг хангахын тулд тээврийн шинэ төрлүүд бий болж байна. Тээвэрлэлтийн тусгай горим, богино хугацаа шаардсан, овор хэмжээ ихтэй ачаа тээвэрлэх, шуурхай зохицуулах, хяналт тавих гээд л шинэ шинэ техник технологийн болон зохицуулалтын арга хэрэгслүүд нэвтэрч байгаа.

Тээврийн салбар бол хүний анхдагч хэрэгцээ биш боловч анхдагч хэрэгцээг хангах гол хөдөлгөгч эх үүсвэр гэж үзэж болох юм.

Дэд бүтцийн сүлжээний нягтрал, хүртээмж сайн байх нь дээрх эрэлтийг хангахын зэрэгцээ тухайн улсын эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол түлхэх хүч болж байна. Тээврийн салбар ямар чухал хэрэгцээ шаардлагатай вэ гэдэг нь өдөр ирэх тутам мэдрэгдэж байна.

Нэг жишээ дурдахад, манай орны эдийн засгийн нэлээд хувь уул уурхайн салбараас хамааралтай, тэгвэл энэ цар тахлын үед уул уурхай тээвэрлэлт зогсвол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхой. Цар тахлын хамрах хүрээ нэмэгдэхэд олон улсын төмөр замын тээврийн үйлчилгээ 0 зогсолт хийх тухай санал гарч байсан. Хэрэв зогссон бол манай экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа гээд бүгд зогсоно. Үүнээс үүдэн бараа материалын хомсдол бий болох, үнэ нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавар гарна.

Ийм учраас л бусад орон хилээ хаасан боловч стратегийн ач холбогдол бүхий тээвэрлэлтийг тусгай горимоор зохицуулан явуулсаар байна.

Далайд гарцгүй орнуудын логистикийн чадвар нь өөрийн орны болоод дамжин өнгөрч буй далайд гарцтай, хөрш буюу транзит орны логистикийн системээс хамаарч байдаг.

Далайд гарцгүй манай орны хувьд хэдийгээр логистикийн салбарын үзүүлэлтээр доогуур байгаа хэдий гадаад худалдааны голлох түнш, хөрш орон БНХАУ нь логистикийн үзүүлэлтээр дээгүүр эрэмбэлэгдэж байгаа нөлөөллийг ашиглан хөгжүүлэх боломжтой.

Даяарчлалын энэхүү үед Монгол Улс Ази-Европ хоёр тивийг холбосон газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний зангилаа төв болон хөгжиж тээвэр, логистикийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Алтанбулаг боомтоор чирэгч сольж тээвэр хийх туршилтын ажлыг Та ахалж ажилласан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Дэлхий нийтээр Ковидийн цар тахалтай тэмцэж байгаа өнөө үед зарим үйлдвэр үйлчилгээ түр хаагдаж ажиллахгүй байгаа боловч тээврийн салбарын үүрэг, хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Тээврийн уламжлалт зохицуулалтаас гадна цаг үеийн нөхцөл шаардлагад нийцсэн шинэ зохицуулалтыг мөн шаардаж байгаа.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл Монгол, Оросын хилийн Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон.

Ингэснээр Европын холбооны улсууд болон ОХУ-аас ирж буй импортын бараа бүхий тээврийн хэрэгслүүд Хиагт боомтод саатсаныг 2 удаа татан авалт хийсэн боловч тухайн үед орж ирж амжаагүй 54 тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжилтийг хийн Алтанбулаг боомтоор оруулж ирэн чиргүүлийг чирэгчээс нь салган монгол жолооч бүхий чирэгчээр татан авч Улаанбаатар хотод хүргэх ажлыг туршилтын журмаар зохион байгууллаа.

-Манайд урьд өмнө ийм тээвэр хийж байсан туршлага бий юү?

-Байгаагүй.

-Тийм бол шийдэх, зохицуулах хүндрэл бэрхшээл хэр тохиолдов?

-Туршилтын тээврийн хувьд үүссэн хүндрэл харьцангуй бага байлаа. Тээвэрлэлт эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг зохих хэмжээнд хангасан.

Энэхүү туршилтын тээвэрлэлтийг ХХЕГ, ГЕГ, МХЕГ, АТҮТ, МХАҮТ, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын тээвэр зуучдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан. Чирэгч болон чиргүүл нь салах боломжгүй 5 тээврийн хэрэгслээс бусад хилийн цаана байсан бүх тээврийн хэрэгслийг татан авч чадлаа.

2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хилээр орж ирсэн 20 автомашины 10 нь беларусь, 8 нь орос, 1 молдав, 1 польш жолооч байсан бөгөөд ачааны хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан 7, хүнсний бүтээгдэхүүн ачсан 8, гоо сайхны бүтээгдэхүүн ачсан 2, бусад бараа ачсан 3 машин орж ирсэн.

Дараагийн татан авалтаар герман 8, орос 10, Итал 1, Польш 2, Эстон 1, Бельги 1, Турк 3, Голланд 1, Унгар 1, Беларусийн 1 тээврийн хэрэгсэл байгаа бол 15 орос, 12 беларусь, 1 герман, 1 польш, туркийн 3 жолооч байна.

Ачааны хувьд хүнсний бүтээгдэхүүн ачсан 9, эм эмнэлгийн бараа ачсан 7 байгаа бол бусад нь барилгын материал, сэлбэг хэрэгсэл байна.

-Боомт дээр чирэгч сольж тээвэр хийх ажил цаашид үргэлжлүүлж болох үр дүнтэй гарц байж чадах нь уу?

-Туршилтын тээврийн үр дүнгийн талаар бид УОК-т танилцуулж, цаашид ийм байдлаар зохион байгуулах талаар саналаа хүргүүлнэ. Боломж бүрэн байгаа нь харагдлаа.

Чөлөөт бүсэд агуулах, сэлгэн ачдаг терминал хийх шаардлагатай нь анзаарагдлаа. Үүнийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх боломжтой. Хилийн боомтод чирэгч сольж тээвэрлэлт хийснээр монгол жолооч нар орлоготой болж байна. Монгол тээвэрлэгчдээ ажилтай, орлоготой болгох боломжийг бүрдүүлж өгөх нь бидний нэг зорилго юм.

"Монгол тээвэрчид 2019 онд Европын улсууд руу ОХУ-тай хиллэдэг боомтуудаар 8,574 удаа тээвэрлэлт гүйцэтгэсэн"

-Монгол тээвэрчид олон улсын тээвэрлэлтэд оролцох боломж хэр бүрдсэн байдаг юм бол?

-2016 оноос өмнө манай улс ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Киргиз, БНАСУ зэрэг 9 улстай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулан тээвэрлэлт хийж байсан бол өнөөдөр эдгээрээс гадна Гүрж, Литва, Унгар, Словак, Польш, Чех, Герман зэрэг нийт 16 улстай ачаа тээвэрлэх боломж бүрдэж, тээвэр хийгдэж байна.

Улаанбаатар-Берлин хооронд 7,900, Улаанбаатар-Москва хооронд 6,000, Улаанбаатар-Итали хооронд 9,050 км замаар тээвэр хийж байна.

Монгол тээвэрчид 2017 оноос өмнө Европын улсууд руу ОХУ-тай хиллэдэг боомтуудаар 6,000 орчим удаа тээвэрлэлт гүйцэтгэж байсан бол 2019 онд 8,574 болж 25 орчим хувиар нэмэгдсэн. Коронавируст цар тахал гарсантай холбогдон тээвэрлэлтийн хэмжээ бага зэрэг буурсан.

-Өнгөрсөн 2020 онд Алтанбулаг боомтоор хэчнээн тооны автомашин нэвтэрсэн бэ?

-8,500 орчим ачаа тээврийн автомашин нэвтэрснээс 2,100 буюу 25 орчим хувь нь монгол тээвэрчид байгаа.

2016 онд Монгол Улс руу хийгдэж буй ТИР карней бүхий тээврийн 1 хувийг монгол тээвэрчид хийж байсан бол 2019 онд 15 хувь, 2020 онд 18 орчим хувийг гүйцэтгэсэн байна.

2019 онд ТИР карней бүхий 94 удаагийн экспортын тээвэрлэлт хийсэн бол 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 592 удаагийн экспортын ТИР карнейн тээвэрлэлт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс үзэхэд 2016 онд Монголын автотээвэрчдийг бүс нутгийн болон олон улсын тээвэрлэлтэд оролцох боломжийг бүрдүүлнэ, бүс нутагт өрсөлдөх чадвар бүхий тээвэрлэгч нартай болно гэж зорилт тавьж байсны хэрэгжилт эхэлж байна гэж үзэж болох юм.

-Монголын тээврийн салбар олон улсын тээврийн бодлого тодорхойлоход оролцдог боллоо гэж та нэгэнтээ хэлсэн. Хэрхэн оролцож байгааг тодотгоно уу?

-Манай улс Олон улсын тээврийн форум (ITF)-ын 62 дахь гишүүн орноор 2020 оны 8 дугаар сард элссэн.

Тус форум нь Олон улсын болон бүс нутгийн түвшинд газрын тээврийг хамгийн оновчтой хөгжүүлэх арга хэмжээг авах, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, энэ салбарын үйл ажиллагааг эрхлэх байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байгууллага юм.

Бүтцийн хувьд Тээврийн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах хороо, Нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэн, үйл ажиллагаагаа явуулдаг.

ITF нь хосолсон тээвэр ба логистик, авто замын болон төмөр замын тээвэр, олон улсын тээврийн хөдөлгөөний чиг хандлага, хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа, хот тээврийн тогтвортой хөгжил гэх зэрэг нийт 14 ажлын хэсэгтэй.

-Энэ форумын гишүүн болсноор манай улсад ямар эерэг боломж бий болж байгаа вэ?

-Форумын гишүүн болсноор дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад, бэрхшээл буурах төдийгүй тулгарч буй асуудлыг олон улсын түвшинд Тээврийн сайд нартай хамтран шийдвэрлэх боломж бүрдсэн.

Тээвэр ашиглалт, тээврийн осол, гэмтэл, салбарын хөрөнгө оруулалт, тээвэр, замын хөдөлгөөний урьдчилсан төлөвлөлт болон тээвэртэй холбоотой бусад асуудлын статистикийн чухал эх үүсвэр нь энэхүү форум болдог.

Тээврийн бодлого боловсруулахад Форумын үйл ажиллагаа, үр дүн нь ЕХ-ны тээврийн бодлого, цаашилбал Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд шууд нөлөөлнө.

ITF нь төмөр зам, дотоодын усан замын тээврийн болон авто замын тээврийн талаар холбогдох асуудлуудаар шийдвэр гаргадаг.

-Тухайлбал?

-Олон улсын тээврийн сүлжээг хөгжүүлэх, төмөр зам ба авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тээврийн хэрэгслийн жин ба хэмжээ, олон улсын авто замын тээврийн дүрэм, журам, олон улсын тээврийн үндсэн сүлжээ, гол замууд дахь хилийн боомтуудын талаар шаардлагатай шийдвэрүүдийг батлан гаргаж, хэрэгжилтэд анхаарал хандуулан ажилладаг.

Бид цаашид Олон улсын тээврийн форум болон гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон улсын, бүс нутгийн болон дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад, бэрхшээлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг дэлхийн бусад улсын Тээврийн сайд нартай хамтран шийдвэрлэхийг зорьж байна.

-Хамтарч шийдвэрлэнэ гэлээ. Хамтрахын тулд манай улсын зүгээс юу хийх шаардлагатай вэ?

-Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын даатгалын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хамтран ажиллах, Тээврийн дэд бүтцийг барьж байгуулах, тээврийн салбарт хөрөнгө оруулалтыг татах зорилгоор техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Хил, гааль, цагдаа, тээврийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг уялдуулах, бичиг баримтыг нэгтгэх чиглэлээр хамтран ажиллах, Дэвшилтэт техник технологийг ашиглан олон улсын  тээврийн хяналтын системд нэгдэх, түүгээр дамжуулан мэдээлэл солилцох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналаа дэвшүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 45 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 46 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 56 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 58 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 51 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 47 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 48 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 50 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 51 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 13 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 19 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 24 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 25 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 26 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 28 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 30 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 31 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top