УОК-ын Шуурхай штабынхан өнгөрөгч сарын 30-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж, гаднаас хоол захиалж, бие биедээ шагнал өргөмжлөл өгч баярласан талаар мэдээлэл тархаад буй.
Тэгвэл дээрх мэдээллийг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр няцаав.
Тэрээр “Шуурхай штабынхан болон алба хаагчид шинэ жил тэмдэглэсэн зүйл байхгүй, бид хөл хорионы үед тийм зүйл байх ёсгүй” гэх тайлбарыг өгөв.