Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын голомтоос 41 хүнээс коронавирус илэрч, Монгол улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 1349 боллоо.
Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өчигдөр 17 обьектын 11,681 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ. Мөн тус төвийн Авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж уртын тээврийн 49 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Түүнчлэн НЭМҮТ-өөс коронавируст халдварын идэвхтэй харуулдан тандалт хийж байгаа. Уг харуулдан тандалтаар эрсдэлт бүлгийн хүн амаас гадна нийтийн тээвэр, такси, банк, худалдааны үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулж байгаа.
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийтдээ 2,00 гаруй хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Тусгай дугаарын долоон утсанд 24 цагийн хугацаанд 4,662 хүн холбогдож, зөвлөмж зөвлөгөө авсан байна" гэлээ.



