Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт коронавирусийн халдвартай байж болзошгүй иргэн үйлчлүүлсэн тул эмнэлгийг өчигдөр хамгаалалтад авсан билээ.
Мөн тухайн иргэн болон хавьтлуудыг яаралтайгаар шинжилгээнд хамруулсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр уг сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсийн PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болжээ.