x

Тухтайхан суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдөөч!

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдхэн хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “Сая Ерөнхий сайдын өрөөгөөр ороод ирлээ. Цахилгаанаа хэмнээд нэлээн хүйтэн өрөөнд ажлаа хийгээд сууж байна лээ” гэж хэлсэн нь олны элэг доог болж байна.

Яахав, энэ хэцүү үед Ерөнхий сайд хүртэл тог цахилгаанаа хэмнэж байна гэсэн санаа юм болов уу даа.

Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй ээ. Албан байгууллагын халаалт хамгийн сэрүүхэндээ 15-20 градус хүрч буурдаг. 15 градуст сэрүүхэн байдаг нь үнэн ч даарч зутрахдаа тулахгүй. Тэгээд ч төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөө тийм зутруу байна гэхэд хэн ч үнэмшихгүй, ер нь худлаа. Халуу дүүгсэн өрөөндөө ажлаа хийгээд тухтайхан сууж байгаа Ерөнхий сайдаа өрөвдөж байхаар хойд, өмнөд туйлаас ч хүйтэнд чөмгөө царцтал зогсож байгаа хэдэн цагдаа нараа өрөвдмөөр юм даа.

Монголд ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө – 40 градус давж хүйтэрдэг. Өнөөдөр л гэхэд өдөртөө –31 градус зааж байна. Дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд туйлд өдгөө -30 градус зааж байгааг та харж болно. Өмнөд туйлын зун нь. Энэ үеийн дундаж температур нь -30 юм байна. Туйл судлаач Л.Дүгэржав гуайг нэгдүгээр сарын 9-нд тэнд очиход энэ хавьцаа хүйтэн байжээ. Хойд туйлд өдгөө өвлийн харанхуй өдрүүд үргэлжиж буй. Тэнд ч өмнөд туйлын хавьцаа хүйтэн байгаа бөгөөд агаарын температур жилээс жилд дулаарч мөсөн уулнууд хайлж байгаа мэдээллийг бид сонссоор байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн гэгддэг өмнөд туйлын дундаж температур нь -50 градус. Тийшээ явах судалгаа шинжилгээний багийнханд заавал мөрдөх стандарт бий. Түүний нэг нь дулаан хувцас. Хасах 50 хэмийн хүйтэнг ажралгүй давах дулаан хадгалах стандартын хувцас өмсөж байж тийшээ зүглэнэ. Антарктидын үндэсний стандарт гэж бий. Тэр стандартыг хангадаг хувцас үйлдвэрлэлийн компаниуд бий. Дотуур хувцас, оймс, малгайнаас эхлээд өмд, гутал, гадуур хувцас, хөнжил гудас бүгд дулаанаа хадгалах стандарттай. Манай аяллын компаниуд ч хэдийнэ оруулаад ирсэн байна лээ. Өвлийн аялалд зориулсан дулаан хадгалдаг хувцас хэрэглэл бүгд зарагдаж байгаа. Хойд туйл ч ялгаагүй, тийшээ зүглэгсэд мөн л дулаан хадгалах стандртын хувцас өмсөх заалттай, өмсөхгүй бол хөлдөж үхнэ.

Ийн тоочихын учир жавар тачигнасан хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай даарч зогсоо хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, өвлийн хувцас аваад өгчих хэрэгтэй байна. Жил бүрийн арван нэгээс гуравдугаар сар хүртэл Монголд амьд амьтан тэсэхийн аргагүй хүйтэрдэг нь үнэн. Тэр үед өнөө хэдэн цагдаа нар маань л гудамжинд дэрчийтэл зогсож байдаг нь үнэн. Өнөө жилийн хувьд цагдаа нар өдөр шөнөгүй хүйтэнд харуулд гарч байна. Хөл хорионы онцгой энэ үед тэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажиллаж, хэв журам мөрдүүлж байна. Цонхоороо хар даа. Гудамж болгоны үзүүрт, уулзвар бүр дээр хоёр гурван цагдаа зогсож байгаа. Гэрээс ороод гарахын хооронд хацар чимчигнүүлж буй жаварт өдрүүдэд тэд ээлжгүй өдөржингөө ч зогсож байж мэднэ. Өмссөн хувцас нь хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгай. Арай гайгүй зарим нь дотуураа ноос, ноолууран өмд давхарлаж өмсдөг байх. Ихэнхдээ л бэлтгэлийн нимгэн өмдөн дээрээ цагдаагийн хөх өмдөө өмсчихөөд даарч зогсоо доо. Үнэн нь тэр юм. Ойр хавьд ажиллаж байгаа цайны газар ч байхгүй, албан байгууллагууд хаалттай болохоор ороод дулаацчих газар алга. Ойролцоо зогсоо машиндаа эрхбиш ээлжилж сууж дулаацдаг биз гэж найдаж байна. Даарч байна гэж хэлэх тэдэнд арай л багадах байх. Бээрч осгохын даваан дээр л гэрийн бараа хардаг. Ийм л хангамжтай хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, -40-50 градусын хүйтэнд өмсдөг стандартын хувцсыг нь аваад өгчихөд улсын сан хотойгоод хороод байхгүй нь мэдээж. Ингэж бөмбийтөл нь дулаалж өгчихөөд хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргаж байхад ядаж нүүр бардам, сэтгэл амар байх юм даа. Хаанаасаа ч халуун ус олсон юм, нэг удаагийн найруулдаг кофе цаасан аяганд найруулаад машин руугаа гүйж байгаа цагдаа залууг хараад хэр удаан өл дааж, хэдий хугацаанд дулаацах бол гэж бодож явлаа. Залуу байхдаа тэд даарч хөрөөд тоохгүй яваад л байна, 10 жилийн дараа бөөр нурууны өвчнөөс эхлээд бүхий л бие нь доголдож эхэлдэг гэж хуучцуул нь ярих юм билээ.

Дулаан байшинд суугаа дарга нараа даарч байгаа, хөөрхий гэж долоож байхаар цэвдэг хүйтэн гудамжинд бээрч зогсоо цагдаа нарынхаа хувцас хангамжийг нэг хар даа. Үүргээ гүйцэтгэж байгаа энэ хэддээ стандартын дулаан хувцас авч өг. Энэ бол төрийн үүрэг шүү.

Төрийн өндөр алба хашдаг нөхөд хэн нэгэн даргадаа таалагдах гэж улаан цайм ингэж худлаа ярих нь хэтэрхий ёс суртахуунгүй үйлдэл юм. Тэд ийм увайгүй, ёс зүйгүй үйлдлээрээ ард түмнээ уриалан дуудаж буй хэрэг. “Над шиг ингэж амьдар, над шиг ингэж худлаа ярь, ёс суртахуунаар яадаг юм” гэж үлгэрлэн дагуулж буй хэрэг. Аймшиг нь энд л буй за.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 55 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 56 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 8 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 1 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 57 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 58 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 59 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 0 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 1 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 23 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 29 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 29 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 34 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 35 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 36 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 38 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 40 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top