x

У.Хүрэлсүх: Эрчүүд рүү чиглэсэн бодлого дутмаг байна

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргаллаа. Сүүлийн гурван жил тасалдаад байсан хурлыг ерөнхий сайд зарлан хуралдуулж, хурлыг биечлэн удирдаж, ач холбогдол өгч, зарим томоохон шийдвэрийг гаргасан байна. 

Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Ерөнхий сайд дэргэдээ ажилуулахаар шийдвэрлэлээ. Тус хороог дөрвөн жилийн өмнө ерөнхий сайдын ажлын албанаас ХНХЯ-ны хэлтэст шат бууруулан шилжүүлснээр эрхзүйн чадамж буурч, ажлын үр дүн тэр хэмжээгээр багассан байжээ. 

Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг ийнхүү дэргэдээ ажилуулснаар бүх түвшний бодлогын шийдвэрт жендэрийн тэгш эрхийн байдал хангагдахад дэмжлэг болно гэж үзэж байна гэв.

Хурлаар Жендэрийн Үндэсний хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа.

2017 оны тайлангаас үзвэл  Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай ойлголт болохыг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.

Хуралд оролцогчид ч эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв.Түүнчлэн төрөөс анхаарч, шийдвэрлэх ёстой жендэрийн асуудлууд байгаа болохыг статистик үзүүлэлтүүд харуулж байна. 

Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгож, чамлахааргүй амжилтад хүрээд буй ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар 2016 онд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ харуулсан байна.

Тухайлбал, 2016 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 69.6, эрэгтэйчүүдийнх 65.6, эмэгтэйчүүдийнх 75.1  байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү  9 жил, тухайн жил нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Амиа хорлосон эрчүүд эмэгтэйчүүдээс 5,5 дахин  их, зам тээврийн осолд өртөгчдөөс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,4 дахин их байдаг зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ.

Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа.

Д.Мөнхөө: Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил бүр сайн малчдыг шалгаруулж шагнал гардуулдаг. Түүнийг ганц гэрийн эзэнд биш гэр бүлд нь олгож Сайн малчин гэр бүл шагнал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр малчны хажууд гэргий, үр хүүхэд нь байж тэр шагналд хүргэсэн байдаг.

- Эрэгтэйчүүдийн жендэрийн асуудалд анхаараач ээ. Монголын эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажилуулбал багагүй үр дүн гарна

Ж.Занаа: Монголчуудын гэр бүл, эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахгүйгээр жендэрийн тэгш эрх хэрэгжихгүй.

Я.Пүрэвдорж: Иргэдээ эх орондоо ажиллах боломжоор хангаач ээ. Идэр насны ихэнх эрэгтэйчүүд ажлын байр хайж гадагшаа гарч байна. Үүнийг дагасан гэр бүл салалт гэх мэт сөрөг үзэгдлүүд газар авч байна. Ийм томоохон “нүүдэл”-ийн 97 хувийг эрчүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Ц.Цогзолмаа: Жендэрийн Үндэсний хороо нь ХНХЯ-ны харьяанд хэлтсийн статустай ажиллаж байна. Ерөнхий сайд дэргэдээ авч ажлын албаны хэмжээнд ажиллуулах нь зүйтэй. Өдгөө дэлхийн улс орнууд бүх шатандаа жендэрт суурилсан бодлого хэрэгжүүлж байна

П.Оюунчимэг: Жендэрийн хорооны саналаар Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулах боломж байна уу. Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхойлсон хуулийн заалт байхгүй болчихоод байна. Сумдад хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулах шаардлагатай байна.

Н.Алтанчимэг: 13 аймгийн 20 гаруй суманд биечлэн асуулт, ярилцлага хэлбэрээр  судалгаа явуулсан. Гэр бүлд жендэрийн тэгш эрх алдагдаж байгаа хэдэн ноцтой шалтгаан байсны нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 наснаас оруулах явдал болжээ. 6 настай хүүхдээ дагаж эцэг, эхийн хэн нэг нь сумын төвд амьдарснаар гэр бүл нь түр болон бүр хугацаагаар салдаг. Үүнийг дагаж эрчүүдийн архидалт, эрүүл хооллолтын дэглэм алдагдаж, эмэгтэйчүүд нь ажлын байргүй учир ядууралд өртдөг

Б.Долгор: Жендэрийн бодлогодоо цоо шинэ өөрчлөлт хийх цаг болсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлж байна. Байгаль эх дэлхийн хуулийг өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэвшилтэй уялдуулан дагаж мөрдөх шаардлага байна. Иргэдийнхээ амьдралын хэвшлийг, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага байна, зэрэг саналыг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 34 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 36 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 37 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 39 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 40 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 41 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 42 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 44 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 45 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 45 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 46 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 52 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 53 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 54 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 19 цаг 56 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 29 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 33 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 2 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 3 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top