x

Өнгөрсөн долоо хоногт түлэгдэж гэмтсэн зургаан хүний гурав нь хүүхэд байна

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 26 суманд нийт 244 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 74 нь гал түймэр, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, газар хөдлөлт хоёр болсон байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч түлэгдэж гэмтсэн зургаан иргэн байгаагийн гурав нь хүүхэд байна.

Онцгой байдлын байгууллагаас галын аюулаас сэргийлэхийг зөвлөлөө.

1. Цахилгаан хэрэгслийн залгуур, разетка, сэрээ нь бүрэн байх ба хөдөлгөөнгүй, шатдаггүй материал дээр бэхэлж, суурилуулах

а/ Хоорондоо нийлж богино холбоо үүсэх аюултай

б/ Цахилгааны утас хөдөлгөөнд хугарч богино холбоо үүсэх

в/ шатах материалд шууд гал өгөх магадлалтай.

2. Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

а/ Эвдрэлээс шууд гал гарах аюултай.

б/ Хүн тогонд цохиулж болзошгүй.

в/ Гар хийцийн цахилгаан халаагч хэрэглэхгүй байх /тоосгон плитка/

г/ Утас болон залгаас халж бүрээс нь шатна.

д/ Хүчдэл дамжуулах утасны даац хүрэхгүй шатах

е/ Нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгахгүй байх

ё/ Плитка, индүү, халаагуурын дор шатахгүй материал /тоосго гм/-аар суурь хийх

ж/ Гал хамгаалагчийн хялбар хайлагчийн Æ 0,33 мм-ээс ихгүй байх

3. Пийшин зуух гэмтэлгүй байх

а/ Зуухны урд 50х70см хэмжээний гөлмөн төмөр хадна. Энэ нь цог унаж шатахаас хамгаална

б/ Яндангийн залгааг соролтоос эсрэг харуулж хийх ба тоононоос илүү гарах урт нь дээш 50 см-ээс багагүй байна. Мөн янданг байнга хөөлж байх, өрхнөөс хол байна.

в/ Зуух, яндан хагарч, эвдэрч ан цав гарсан бол цонолт үүсэх болон угаарийн хийнд хордох аюултай. Пийшин зуухны амнаас илүү гарсан түлш түлэх нь модны сүүлчийн хэсэг нь шалан дээр унаж шатааж болзошгүй ба шатах материал ойр тавьж болохгүй. Гаргаж байгаа цогтой үнс, нурмыг шатдаггүй материалаар хийсэн тагтай саванд хийж гаргана.

4. Баганын хооронд хэц татаж хувцас болон шатах материал тохох нь пийшин дээр унаж гал гарах буюу утаажилт бий болж угаартах аюултай

5. Бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх

а/ Энэ нь гэр сууцтайгаа хамт шатах

б/ гал гарсан үед дэлгэрсний дараа илрүүлэх болон амь насанд аюултай.

в/ Бага насны хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэй.

г/ Хүүхдүүд галаар тоглох, гал гаргаж тоглоомоо хайх аюултай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 2 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 12 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 15 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 3 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 4 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 5 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 6 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 8 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 30 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 35 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 35 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 40 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 42 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 43 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 45 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 46 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top