x

Н.Тавинбэх: Засгийн газрын тогтоол гарснаас хойш цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгааны төлбөрийн бичилт болон Засгийн газрын шийдвэр бодит эсэх талаар тайлбар хийлээ. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл очсон. Одоогийн байдлаар 4,919 гомдол ирээд байна. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч ажиллаж байна. Нийт 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа. Үүний хариултыг би өгье.

Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Иймд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа. Түүнчлэн иргэдээс хэрэглээ өндөр байгаа тухай санал гомдол их байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 25 хувиар өссөн.

Хэрэглэгчийн цахилгааны төлбөр нь нэмэгдсэн бол ямар нэг хэмжээгээр таны хэрэглээ өссөнг харуулж байгаа. Хэрэв өмнөх сар, өмнөх оны мөн үеэс өссөн бол шалгуулж болно. Бид ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар манай ажилчдаас шалтгаалж тоолуурын заалтыг алдаа оноотой бичсэн асуудал гараагүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 0 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 13 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 5 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 1 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 2 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 3 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 4 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 6 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 28 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 33 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 33 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 38 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 40 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 41 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 43 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top