x

"Оны улстөрч"-өөр У.Хүрэлсүх, "Нийгмийн зүтгэлтэн"-ээр Эрдэнэт үйлдвэрийг тодруулжээ

Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодруулжээ. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж "Нийгмийн зүтгэлтэн", "Хүмүүнлэгийн үйлстэн" гэх хоёр номинацийг шинээр бий болгосон байна.

Оны онцлох эрхмүүдийг тодруулах арга хэмжээг цахим санал асуулгаар явуулж, эхний тавд шалгарсан нэр дэвшигчдээс Зохион байгуулах комисс шилдгүүдээ тодруулсан байна.

ШИЛДЭГ УЛСТӨРЧ ОНЫ ЗАЛУУ

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, цар тахлын үед яаралтай арга хэмжээ аван, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих болон бусад хүндрэлийг даван туулах чиглэлээр шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ЕРӨНХИЙ САЙД Ухнаагийн ХҮРЭЛСҮХ 

ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ

“Зөв Монгол”, “Эрүүл Монгол” “Хүүхдэд ээлтэй илүү сайн Монгол” “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар “МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Дагвадоржийн ГАНБААТАР

ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тэглэхэд 650 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ,

ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо.  

Ийн шалгарсан шилдгүүд болон нийт нэр дэвшин өрсөлдсөн эрхмүүд, саналаа өгсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирж буй 2021 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 

Монголын залуучуудын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 0 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 13 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 5 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 1 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 2 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 3 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 4 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 5 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 27 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 33 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 33 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 38 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 40 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 41 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 43 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top