Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг гэрийн ажиглалтад шилжүүлж эхэлжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өгч байна.
А.Амбасэлмаа:
-Баянзүрх дүүргийн хоёр голомттой холбоотой 1,870 хавьтал хяналтад байна. Үүнээс 2020 оны 12 дугаар сарын 16, 17-нд тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.
Мөн өнгөрсөн 24 цагт коронавиусын эмчилгээ хийлгэж байсан долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсны 837 эдгэрсэн байна гэв.



