Эрүүл мэндийн яамнаас коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд улсын хэмжээнд нийт 17,764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь БЗД-ийн эмнэлгээс гаралтай халдварын хавьтал, Мөнххада компанийн хоёр ажилтнаас өчигдөр орой халдвар илэрлээ. Тус компанид 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна. Нийт ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна.
Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1220 боллоо" гэлээ.