x

Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол төр, монгол хүн бүрийн үүрэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна.

Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна.

“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ.

Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм.

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай” гэлээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын “…Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг” хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 30 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 6 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 7 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 17 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 20 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 9 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 11 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 12 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 34 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 40 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 45 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 47 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 48 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 50 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top