Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан байна.
Тодруулбал, албан үүрэг, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосон гэв.
Мөн Хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна.