x

Баянзүрх эмнэлгийн голомтод 36 тохиолдол нэмэгдэж, Цэргийн төв эмнэлгийн сувилагч халдвар авчээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирусийн шинжилгээний хариуг  танилцууллаа.

Шинжилгээгээр 38 хүний сорьцод коронавирус илэрсний 36 хүнБайнзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Үлдсэн хоёр тохиолдлын нэг нь цэргийн төв эмнэлгийн сувилагч, нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомтод хавьтал болсон 682 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд 15 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэр бүлийн хамааралтай 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр БЗД-ийн голомтод гарсан халдварын тоо 226 болжээ. Үүнд эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн гишүүн 76, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтлаас 8 хүн байна. 

Мөн ХӨСҮТ-ийн хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрчээ. Батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагч байна. Улаанбаатар хотод сүүлийн 24 цагийн дотор батлагдсан тохиолдол 376 болж өслөө. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,175 болсон бол үүнээс 745 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 420 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 байна гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх голомтуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.  

Дотоодын халдвар /2020.12.29/

-Улаанбаатар хотод 376

-Орхонд 25

-Архангайд 3

-Сэлэнгэд 217

-Дархан-Уулд 45

-Говьсүмбэрт 4

-Дорноговьд 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 5 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 15 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 18 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 10 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 6 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 7 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 8 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 9 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 10 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 33 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 38 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 38 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 43 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 45 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 46 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 48 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 49 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top