Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын захирагч Д.Сумъяабазар "Тог цахилгаангүй нийслэл гэж XXI зуунд байх ёсгүй" гэж онцолжээ.
Тэрээр "Ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий. Тог цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүй. Өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөлт төлөвлөгөөг яаралтай боловсруулах ёстой" гэжээ.
Мөн тэрээр коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарах үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт өгчээ.



