Өнгөрсөн 24 цагийн дотор улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 26-нд улсын хэмжээнд 14,624 хүнд шинжилгээ хийснээс 39 хүнд коронавирус илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 330 болжээ.
Халдвар шинээр илэрсэн 39 тохиолдлын 38 нь Баянзүрх дүүргийн голомтоос халдварласан байна. Тэдний зарим нь тусгаарлах байранд, заримыг гэрт нь тусгаарлан ажиглаж байжээ. Харин үлдсэн нэг тохиолдол нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн байна.
Дээрх 38 тохиолдлын:
-Эмнэлгийн ажилтан 3,
-Өвчтөн 5,
-Гэр бүлийн хавьтал 30 хүн байна.
Үүгээр Баянзүрх дүүргээс голомтлон тарсан коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 184 болжээ. Үүнд,
-Өвчтөн 82
-Сахиур 24
-Эрүүл мэндийн ажилтан 19
-Гэр бүлийн хамааралтай 28 хүн байна.
Мөн сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй гэв.



