Монгол улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгт суугаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, Элчин сайд ноён Ши Фэйтэй уулзаж, экзекватур хүлээн авав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ши Фэй БНХАУ-д COVID-19 цар тахал гарсан эхэн үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд сэтгэлийн ихээхэн дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлсэн бол Ерөнхий консул Г.Жаргалсайхан Монгол, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цар тахалтай энэ үед ч эрчээ сулруулахгүй байж, улам хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
Хонг Конгт цар тахлын эсрэг мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас уулзалт цахимаар явагдав.