x

"Баян-Айраг эксплорэйншн" компанийн үйл ажиллагааг 2 сараар зогсоожээ

Энэ сарын 11-ний өдөр Завхан аймгийн “Баян-Айраг эксплорэйшн” компанийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианид натри агуулсан уусмал асгарсан осол гарсан.

Осол гарсан мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг шуурхай ажиллаж асгарсан уусмалыг соруулан хөрс хуулалт хийж, саармагжуулах арга хэмжээг авсан. Уг осолтой холбогдуулан УОК-ийн даргын тушаалаар Шуурхай бүлэг томилогдон Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” компанид ажиллалаа. Шуурхай бүлгийг МХЕГ-ын БОГУУХГ-ын дарга Н.Батбаяр ахлаж, бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд энэ сарын 15-20-ны өдрүүдэд газар дээр нь шалгаж, ослын шалтгаан нөхцлийг тогтоох, хүн амь, мал амьтан, байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийг тогтоох, эрсдэлийг бууруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллав.

Тухайн осол нь баяжуулах үйлдвэрийн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэрийн хооронд угсарсан, ядуу уусмал /цианит натрийн 63-70 ppm концентрацтай/ дамжуулах зориулалттай 110 мм –ийн диаметртай HDPE хуванцар хоолойн наалт, гагнуураараа задарч 20-25 тн уусмал бетонон хучилттай болон нягтруулалт хийсэн хөрсөн талбайд асгарчээ. Аймгаас томилогдон ажилласан Ажлын хэсэг 260 м2 бетонон хучилттай талбайд тунасан уусмалыг насосоор соруулан уусмалын сав руу шахаж, 553 м2 хөрсөн талбайн өнгөн хэсгийг 20-50 см гүнтэй хуулалт хийж нуруулдан уусгалтын овоолгод буулгуулан 813 м2 талбайд саармагжуулалт хийж ариутгасан байна. Завхан аймгийн Цагдаагийн газраас осолтой холбогдуулан тус компанид эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Шалгалтаар уусмал дамжуулах хоолойг усралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлага хангуулаагүй, зураг төслийг иж бүрэн хийж гүйцэтгээгүй, захиалагч байгууллагаас хяналт хангалттай тавиагүйг илрүүлжээ. Түүнчлэн ашиглалтын явцад урсгал болон их засвар, үйлчилгээний ажил хийгдээгүй, технологийн хэвийн ажиллагааны горим баримтлаагүйгээс хоолойд эвдрэл үүссэн нь тогтоогдлоо.

Уусмал асгарсан талбайд саармагжуулалт хийсний дараа хөрс, гүний усны цооногуудаас дээж авч МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-т хүнд металлийн шинжилгээнд хамруулахад цианит натрийн агууламж илрээгүй байна. Лабораторийн шинжилгээгээр цианит натри илрээгүй хэдий ч холбогдох журмын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох эрх бүхий байгууллагуудаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгов.

Мөн нутгийн иргэдээс “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан малын амьсгалын замын болон хоол боловсруулах дотор эрхтэнд толбо, нөсөө үүссэн гэх гомдлыг гаргаж байгаа тул аймгийн Мал эмнэлгийн газраар нөлөөллийн бүсэд нутагладаг иргэдийн малаас дээж авахуулан шинжилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, нөлөөллийн бүсэд ан амьтан, шувуудын зүй бус хорогдол байгаа эсэхэд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар судалгаа хийж үнэлгээ, дүгнэлт гаргуулах чиглэл өгөв.

Шалгалтын явцад “Баян-Айраг эксплорэйшн” компани нь технологийн ус дамжуулах шугам HDPE хоолойн угсралтыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүй, технологийн алдаа гаргасан, тусгай зөвшөөрөлгүй компаниар угсралтын ажил гүйцэтгүүлсэн, Шугам хоолойд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, их урсгал засварыг дүрмэнд заасан хугацаанд чанартай хийгээгүй, Байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, технологийн шугам хоолойд үүсч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж ажиллаагүй, техник ашиглалтын заавар, дүрэм, журмыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн.

Иймд Ашигт малтмалтын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн тус компанийн үйл ажиллагааг Улсын байцаагчийн актаар хоёр сарын хугацаанд зогсоож, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулах үүрэг өглөө. Энэ хугацаанд зөрчлийг засахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 24 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 17 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 3 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 12 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 14 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 15 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 16 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 17 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 39 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 45 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 44 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 50 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 51 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 52 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 54 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top