x

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, 1600 гаруй эмийн сангаар олгож байна  

Өнгөрөгч долдугаар сард УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2020 оны арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эмийн хүртээмж нэмэгдэж, иргэдэд чирэгдэлгүй болсон билээ.

Хөнгөлөлттэй эм болон эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд хэрхэн хүрч байгаатай УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч танилцан тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг Байнгын хорооны мягмар гаригийн /2020.12.22/ хуралдаанаараа  сонссон юм.

Дээрх асуудлаар УИХ-ын НББХ-ны дарга М.Оюунчимэгээс тодрууллаа. 

-Хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах гэсэн иргэд, өндөр настнууд сар бүрийн эхээр анхан шатны эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсдэг, эмийн сангууд ч дууссан гэдэг шалтгаанаар тэр бүр эмийг нь өгдөггүй чирэгдэл болдог байдал өнөөдөр арилсан уу?

-Ажлын хэсэг Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Багахангай,  Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад ажилласан.

Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй  зэрэг хүндрэл үүссэн байсан. Эдгээр асуудлыг хугацаа алдалгүй шийдэх үүргийг холбогдох газруудад өгч, арилгуулсан.

Мөн иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүс тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болсон.

-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт, худалдаалах эмийн сангуудын тоо хэр нэмэгдсэн бэ?

-Улсын хэмжээнд ажилладаг эрүүл  мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлсэн, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, иргэдийг тэгш хүртээмжтэй хангаж байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жорыг 3382 эмч бичдэг байсныг 6500 орчим болгож, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлччилж байна. 

Сар бүрийн эхээр хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар үүсч, эмийн сангууд ч эм дууссан гээд өгдөггүй, иргэдийг чирэгдүүлж бухимдуулдаг байдал өнөөдөр бүрэн арилсан. 

-Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт мөн коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонсож байсан. Үүний дагуу ямар арга хэмжээ авагдсан бэ?

-Ажлын хэсэг цаг үеийн бусад асуудалд мөн анхаарал хандуулж ажилласан. Цар тахлын үед эмнэлэг өөрөө халдварын голомт болохоос сэргийлэх шаардлага тулгарч байна. Халдварын голомттой эмнэлгүүдэд ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байна.

Нэн ялангуяа улсын болон хувийн эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажиллах орчны нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу арга хэмжээ аваад ажиллаж байна. 

Цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах,  хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагатай ярилцаад, шийдвэрлэх шатандаа явж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 24 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 16 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 2 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 12 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 14 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 15 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 16 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 17 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 39 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 44 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 44 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 49 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 51 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 52 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 54 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top