x

БНСУ-д Монгол улсын 12 иргэн өлсгөлөн зарласны нэг нь 2 сартай жирэмсэн эмэгтэй байна

Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр буюу Арванхоёр дугаар сарын 22-ны өдөр Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ.

Уг Шаардлагад:

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар танаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 6 дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, гэж тус тус заасан.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцалжээ.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаар Комисст удаа дараа гомдол ирүүлж байна.

БНСУ-д байгаа хүмүүсийн нөхцөл байдал анхаарал татаж байна.

Тус улсад Монгол Улсын иргэд олноор хөдөлмөр эрхэлдгээс гадна эрүүл мэндийн тусламж авахаар түгээмэл зорчдог. Одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчим Монгол Улсын иргэн БНСУ-д байгаа нь хамгийн өндөр тоо байна. Гэтэл 11 дүгээр сарын төлөвлөгөөт 6 нислэгийн 1 нь үйлдэгдсэн, 12 дугаар сард огт нислэг үйлдэгдээгүй байгаа нь эдгээр хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх эрсдлийг бий болгож байна.

Тухайлбал, тус улсын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан, тэдний нэгэн нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд тэрээр жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Комисст гомдол ирүүлжээ.

Эдгээр иргэдийн төлөөлөл БНСУ-д суугаа Элчин сайдын Яамны ойролцоо суулт зарлаж байна. Олон тооны Монгол Улсын иргэн оршин суудаг БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой цуцалсан нь зохисгүй, шударга бус гэж үзэх үндэслэлтэй. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шаардлага хүргүүлж байна.

Үүнд:

Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх;

Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх. 

Үүнд:

  • тусгаарлалтын хугацааг нөхцөл байдал өөрчлөгдөх тухай бүр шинжлэх ухаанчаар хянан тогтоож, тусгаарлах байрны төлбөрийн сонголт, уян хатан нөхцөл бий болгох зэрэг боломжит арга замаар тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх,
  • эмнэлгийн үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм сахиулах нөхцөл, техник хэрэгсэл, зардал зэрэг шаардлагатай хүчин зүйлсийг цогцоор нь, бодитой тооцож төлөвлөх;
  • Монгол Улсын иргэнийг коронавирусийн халдварын улмаас ялгаварлан гадуурхалгүйгээр тусгай үүргийн нислэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, энэ нөхцөлд мөрдөгдөх халдвар хамгаалалтын журам боловсруулж, мөрдөх;
  • Цар тахлын улмаас гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэнээ хамгаалах, мэдээллээр хангах чиглэлийг Монгол Улсын элчин сайдын яамд, консулын газруудад бичгээр хүргүүлэх;
  • Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх.

Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН

Б.ЭНХБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.53)
    Ямар сайндаа л өлсгөлөн зарлаж байх вэ дээ. Аргаа бараад л тэр шүү дээ. Авчрах хэрэгтэй!
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 9 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 19 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 22 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 14 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 0 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 10 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 12 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 13 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 14 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 15 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 37 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 42 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 42 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 47 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 49 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 50 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 52 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top