Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Бага градустай буюу 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдан борлуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хүнсний худалдааг 07:00-22:00 цаг хүртэл явуулах захирамж гаргалаа. Нийтийн тээвэрт халдвар хамгааллын горимыг баримтлуулж, цагийн хуваарь энгийн горимоор явна.
Хөл хорионд байна гэдэг нь иргэдэд бухимдал үүсгэдэг. Сэтгэлзүйн хувьд ч гэсэн таагүй зүйл. Тухайн хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ энэ бол яах аргагүй эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч байгаа арга хэмжээ.
18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй" гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлийг иргэдийн ухамсарт найдан хэвээр үлдээж байгаа" гэсэн юм.