x

Сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийн төлөөлөгчид ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАНИХ аргазүйн техникт суралцлаа

Хэвлэлийн хүрээлэнгээс "Мэдээллээ мэдэж ашиглая" хуурамч мэдээллийг ялган, таних аргазүйн сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Хэвлэлийн Хүрээлэн Ардчиллын төлөөх Үндэсний сангийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран DREAM төслийн хүрээнд хэд хэдэн ажлууд зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг өнгөрсөн зун зохион байгуулагдсан УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшинд үнэлж дүгнэсэн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсанг бид мэдээлж байсан.

Харин энэхүү мониторингийн судалгааг хэрхэн хийсэн, түүний арга зүй, аргачлалыг танилцуулах, энэхүү аргачлалаар ажиллах дадал хэвшил олгох практик туршлага эзэмшүүлэх зорилго бүхий сэтгүүлчдэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт 12 дугаар сарын 10-14-ний хооронд зохион байгуулагдлаа.

Сургалтын хөтөлбөрт мэдээллийн төрөл, ангилал, цаашлаад худал мэдээллийг нягтлан шалгах арга техник /гэрэл зураг, гүүгл мэп болон видео мэдээллийг шалгах апп/, сошиал медиа ялангуяа фэйсбүүк, твиттер зэрэг флатформоос бид ямар төрлийн мэдээлэл хүлээн авч байна вэ, нийгмийн мэдээллийн сүлжээнд мониторинг хийх арга зүй гэх мэтчилэн хуурамч мэдээллийг таних анхдагч суурь боловсролыг сургалтын хэлбэрээр оруулж өгсөнөөрөө онцлог байлаа.

Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн байгуллагуудаас Bloomberg, TV5, Боловсрол, VTV, Star TV телевиз, Өнөөдөр сонин, Forbes Mongolia зэрэг сонин, сэтгүүл мөн gogo.mn, Analyst.mn, azur.mn, inews.mn зэрэг сайтын сэтгүүлчид болон зарим төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд багтан нийт 25 сэтгүүлчид хамрагджээ. Мөн аймаг орон нутгаас иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүх насны иргэд хамрагдаж сэтгүүлзүйн ойлголтоос эхлээд хувь хүний түвшинд, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэрхэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх, түүнийг ялган танихын ач холбогдлын талаар суралцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-06-20 Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 2025-06-20 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 2025-06-20 Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 2025-06-20 Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 2025-06-20 Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 2025-06-20 БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-06-20 Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 2025-06-20 Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 2025-06-20 Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 2025-06-20 АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 2025-06-20 “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 2025-06-20 Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 2025-06-20 Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 2025-06-20 Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 2025-06-20 Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 2025-06-20 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 2025-06-20 Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 2025-06-20 Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-20 АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 2025-06-20
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top