Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны Бага чулуут хэмээх газарт таван хүн ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсан байдалтай олджээ.
Өнөөдөр 13:00 цагийн цагдаагийн байгууллагад Естийн рашааны орчимд дөрвөн хүн барсан дуудлага ирж, цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн явсан байна. Тухайн газар нь хүрэхэд бартаа саад ихтэй, автомашинаар очин боломжгүй тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас нисдэг тэргийг дайчлан 16:00 цагийн үед хэргийн газарт очсон байна.
Нас барсан таван иргэний дөрөв нь Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг цагдаагийн байгууллага тогтоосон бөгөөд майханд хоноглохдоо гал түлсний улмаас угаартаж нас барсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Амиа алдсан залуусын цогцсыг нийслэлд авчран нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.