x

"Нийслэл рүү орох хөдөлгөөн 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй"

Цар тахлын шинэ голомтыг хумих зорилгоор Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс хуралдсан бөгөөд Засгийн газар мөн хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна.

Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдвар тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хорио тогтоогоод байна. Жишээлбэл, Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна.

Шинэ жилийн үеэр олон хүн цугладаг. Үүнийг дагаад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж олон орон уг арга хэмжээг хориглож байна. Дэлхий нийтээр вакцинжуулалтад ихээр анхаарал хандуулж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч, вакцинжуулалтын ажлын явцын талаар ярилцаж байна. 2021 оны нэгдүгээр улиралд нийтийг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэртээ байх нь хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв арга юм" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Өмнө нь хатуу хөл хорио тогтоох үед олон иргэд хөдөөнөөс гэртээ ирэх гээд гацчихсан. Халдваргүй бүсээс ирж байгаа бол Улаанбаатар руу орох хөдөлгөөн арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй. Гарах хөдөлгөөн хаалттай байгаа. Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна.

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн гарах хөдөлгөөн дээр хатуу хяналт тавьж байна. Улаанбаатар хотод халдвар голомтлон гарч байгаа учир хүнсний зориулалт, буяны ажил гээд тодорхой хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг Улаанбаатараас гаргах чиглэл өгсөн. Энэ хугацаанд иргэд хүнс нөөцлөх янз бүрийн асуудал байдаг.

Нийтээрээ энд тэнд дараалалд зогсоод дэглэм алдчихгүй байх гэж найдаж байна. Ганцхан манай улс хатуу хөл хорио тавиагүй. Бүх улс оронд хөл хорио тавьж байгааг харж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 25 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 27 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 20 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 16 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 19 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 20 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 42 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 48 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 48 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 53 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 54 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 55 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top