Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа.
Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 болоод байна.
Мөн Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарсаныг сануулаад буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг ЭМЯ-наас гаргажээ. Уг саналыг дөнгөж сая УОК хэлэлцэж дэмжсэн байна.
Одоо 15:00 цагаас Засгийн газар хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана.



