Улсын Онцгой комиссын хуралдаан яг одоо болж байна. Үүний дараа үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна.
Засгийн газар 15.00 цагаас ээлжит бус хуралдаанаа зарласан байна.
УОК-ын хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргана гэж эх сурвалжууд мэдээллээ.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсч өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62 болоод байгаа. Өвчлөгсдийн дунд 12 эмч, зургаан нь сахиур, найман эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс байгаа юм. Үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тус дүүрэгт тэг зогсолт хийж магадгүй бололтой. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрийг удахгүй мэдээллэх болно.