x

Хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл олон байна

Аливаа зүйл сайн, муу талтай. Саар нь сайн болж, сайн нь муу  болж ч мэднэ. Тэр нь тухайн хүний харах өнцөг, хүлээж авах хандлагатай холбоотой юм.  Дэлхий нийтийг түгшээж буй Covid-19 цар тахал ч  үүнтэй адил. Хэдийгээр энэ өвчин хүн гамшиг дагуулж байгаа ч улс орнуудад сургамж боллоо. Өмнө нь ийм аюултай тулгарч  байгаагүй орнууд туршлага хуримтлуулав. Улс бүхэн өөрийн онцлог, нөөц бололцоо, гарц гаргалгааг олж харж, дүгнэлт хийж, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд вакцин үйлдвэрлэл рүү уралдаж, шинжлэх ухааны хөгжлөөр өрсөлдөж байна. Эрдэмтэн, судлаачид нь мэдлэг, чадвараа сорьж байна. БНХАУ төрийн шийдвэр хурдан шуурхай, нүдээ олсон байх хийгээд,  нийтээр дагаж мөрдөх дэг журам, эмх цэгц, хариуцлага ямар чухал болохыг үлгэрлэв. АНУ, Их Британи, Франц улс зэрэг орнууд  хүн ам руу чиглэсэн халамжийн бодлогууд, хөл хорионы дэглэмд ч хүний эрхийн зөрчилгүй  гэдгээ харуулав.

Тухайлбал,  Австралид сэтгэл зүйчид цар тахлын  хатуу хөл хорионоос хэрхэн алхам алхмаар хэвийн байдалд орох, ямар үе шатыг туулах болон аль шатанд юуг ямар хэмжээ хязгаарт хийж болох талаар хүн бүрд үнэ төлбөргүй зөвлөж, үйлчилж байв. Хүмүүсийн олон янзын боломж, нөхцөл байдлыг харгалзаж,  хөгшид, хүүхэд, жирэмсэн хүн, ганц бие эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага орлоготой өрх, хүчирхийллийн орчинд буй иргэн зэрэг эмзэг нөхцөлд байгаа хүмүүст хэрхэн үйлчлэх вэ гэдгийг тооцоолж,  тусгай зохицуулалт бий болгожээ.

АНУ, Франц, Их Британид  хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг  чухалчилж, тэдний  сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж, хөл хорионы хамгийн хатуу нөхцөлд л  цэцэрлэг, сургуулийг хаасан. Ингэхдээ  зайлшгүй салбарын /эмч, цагдаа зэрэг/ ажилтнуудын хүүхдүүд гэртээ харах хүнгүй бол сургууль дээрээ очих боломж олгож байв. Мөн онлайнаар хичээл орох үед бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Монголчууд бид ч цар тахлаас хангалттай  сургамж авлаа. Бас чамгүй туршлага хуримтлууллаа. Цаашид ямар арга зам байж болох талаар  сэтгэж, томъёолж байна. Засаглалын болон шинжлэх ухааны маань  салбар ямар байгааг олж харлаа. Монголд юу нь  илүү, юу дутуу байдгыг бүгдээрээ хэлэлцлээ. Юу хэрэгтэй, хэрэггүй  болохыг  цар тахал, хөл хорио  мэдрүүллээ. Эхлээд хөл хориог нийтээрээ эсэргүүцсэн.  Эцэст нь түүн шиг хэрэгтэй зүйл үгүй болохыг нэгэн дуугаар  хүлээн зөвшөөрөв. Хөгжил ингэж урагшилдаг, жам нь тэр байх. Ер нь бол хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл манайд олон байна. Нийтээр хэвшүүлэх соёлыг хэрхэн бий болгох талаар шинээр байгуулагдсан Соёлын яам бодлого боловсруулж,  чиг үүргээ тодорхойлоход “бэлэн жор” болох биз ээ. 

Тухайлбал, хоорондын зай барих ойлголт, ийм соёл  манайханд дутмаг. АТМ-д дугаарлаж байхдаа өмнөх хүнийхээ шилэн хүзүү рүү үлээж, мөрөн дээгүүр нь давуулж хараад зогсч байх энүүхэнд. Дэлгүүр, ТҮЦ, аливаа үйлчилгээний газарт ийм үзэгдэл зөндөө. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ үүнээс ч дор авир төрх үзүүлдэг. Амны хаалт зүүж,  гараа ариутгаж,  халуунаа  хэмжүүл гэж шаардлага тавихаар эсэргүүцэх, зодолдох, доромжлох хандлага мэр сэр гарч байв. Тэгвэл яагаад ариун цэвэр сахиж,  амны хаалт зүүж, гараа ариутгаж, зай барих ёстой вэ гэдэг “хичээл”-ийг хөл хорио бидэнд заалаа. Ямар ашиг тустайг ойлгууллаа.

Цахим буюу  зайны сургалтыг хамрагдаж байгаа хүн л  ач холбогдлыг нь илүү мэдрэхээс  тэр бүр  ойлгодоггүй. Үр дүн багатай, яаж сурсан болдог юм гэж шүүмжлэгч цөөнгүй. Тэгвэл сая бүх шатны сургууль цахимаар хичээллэж, тэр бүү хэл төгсөлтийн шалгалтуудыг  цахимаар авлаа. Байгууллагууд заавал оффист цуглахгүй цахимаар хуралдаж, ажлаа төлөвлөж, технологийн шийдэл ашиглан үйл ажиллагаагаа  явуулснаар цахилгаан дулаан хэмнэх, нэг дор олон хүн цуглахгүй байж эрсдэлийг бууруулах, цаг хугацаа хожих  зэрэг  сайн талтайг олж харав.

Урлагийн байгууллагууд заавал нүсэр  тайз засч, байр түрээслэхгүйгээр тоглолт зохион байгуулж, соёл түгээж болохыг  мэдрүүлэв. Дата байхад хүн бүхэн орон зайнаас хамааралгүй тоглолт үзэж болох шинэ соёлд суралцав.

Эмнэлэгт дугаар авах гэж хүндрэл үүсгэхгүй, лавлах утас, онлайн захиалга ажиллуулснаар дэвшил гарав. Хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх ёстойг мэдэрч,  бизнесийн орчинд шинэ орон зай байгааг бүгд хүлээн зөвшөөрөв. Хөл хорио гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдрүүлэв. Хүүхдүүддээ цаг гаргаж амждаггүй байсан эцэг эхчүүдийн толгойд юм бодогдуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Байгууллагууд ч энэ чиглэлээр арга барилаа шинэчлэх болов уу.

Цар тахлын аюул холдонгуут энэ бүхнийг орхиж, мартах бус  улам боловсронгуй болгож, нийтэд хэвшүүлээсэй. Соёлын бодлогыг тодорхойлогч салбарын  яам нь  хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 24 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 27 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 20 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 16 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 19 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 20 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 42 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 48 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 47 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 53 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 54 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 55 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top