x

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг зогсоолоо

УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний  06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм.  

Уг журамд зааснаар  Улаанбаатарт гацсан иргэдийг  гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг зохион байгуулна гэж заасан.Мөн журамд 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно гэж өөрчлөлт орсон юм. Энэ дагуу өнөөдөр өглөө хотоос гарах зорчигч, тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ хязгаарлалт 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.  

Харин Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөж, нэвтэрнэ. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой бөгөөд тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм. 

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл эдгээр аймгаас ирэх иргэдээс заавал шинжилгээний бичиг шаардана.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ саяхан 2025 оны зургаадугаар сарын 23–29-ний өдрүүдэд болох үйл явдлын тойм 1 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 мин Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд 4 мин Их Хурлын намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаануудын тов 9 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 36 байршилд үргэлжилж байна 10 мин Өнөөдөр ихэнх нутгаар халж, зарим газраар аадар бороо орно 13 мин Цахилгаан хязгаарлах хуваарь: 2025 оны 6 дугаар сарын 23, Даваа гараг 15 мин 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-06-20 Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 2025-06-20 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 2025-06-20 Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 2025-06-20 Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 2025-06-20 Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 2025-06-20 БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-06-20 Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 2025-06-20 Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 2025-06-20 Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 2025-06-20 АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 2025-06-20 “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 2025-06-20
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top