2020 оны Арванхоёр дугаар сарын 13-ны ням гаригт болсон Засгийн газрын хуралдааны мэдээллээр олон нийтэд мэдээллэсэн мэдээг өнөөдрийн шинэ мэдээ мэт ойлгогдож буй тул мэдээг давтан хүргэж байна.
Орон нутгийн иргэдийг 2020 оны Арванхоёр дугаар сарын 18-н хүртэл нийслэлээс явуулна. Харин иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой юм.
Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой.
Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.
Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм" гэв.