x

Залуу эрдэмтдийн онол-практикийн бага хурал болно

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургууль “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, залуу эрдэмтэдийн Онол-практикийн бага хурлыг 2021 оны 02 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаагаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваад мэдээлж, уг арга хэмжээнд оролцохыг урьсан захидал ирүүлэв.

“Монголын ард түмэн түүхийн бүх цаг хугацааны туршид Ази тивийн улс төр-нийгэм, эдийн засаг болон соёлын үйл явц, өрнөлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Орчин үеийн Монгол орон олон улсын харилцааны идэвхтэй оролцогч гэдгээ улам бүр бататгаж байна. Бага хурлын хүрээнд бид чухамхүү олон улсын харилцан ажиллагаа, харилцан нөлөөллийн үйл явцад бага хуралд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэхийг эрмэлзэж байгаа болно” гэж захидалд тэмдэглээд “бага хурлын ажиллагаанд Монгол болон хөрш орнуудын түүх, хэл, уран зохиол, шашин судлал, ардын аман зохиол, угсаатан зүй болон улс төр, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж буй оюутан, залуу эрдэмтэдийг оролцохыг урьж байна” гэжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Олон улсын Монгол судлалын тэргүүлэх төвийн эгнээнд зүй ёсоор эрэмбэлэгддэг М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулиас зохион байгуулах гэж буй “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт онол-практикийн бага хурлыг талархан дэмжиж байгаа бөгөөд оюутан, залуу эрдэмтэн судлаач Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Оюутан залуучууд та бүхнийг доорх холбоосонд нэвтэрч, зохих мэдээлэл авахыг хүсч байна. Түүнчлэн бага хурал зохион байгуулах хороонд явуулах илтгэлийн нэр, сэдвийн хураангуйг oyutan.burtgel@mail.ru цахим хаяг руу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан ирүүлэхийг хүсье.Ялангуяа, ОХУ-ын их сургуулиудад олон улсын харилцаа, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд, магистрант, аспирант залуучууд Та бүхнийг бага хурлын ажиллагаанд ажил хэрэгчээр оролцоно гэдэгт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам итгэлтэй байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 31 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 34 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 26 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 22 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 23 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 25 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 27 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 49 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 54 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 54 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 59 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 1 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 2 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 4 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top