x

Хүмүүс минь ухаарч, өөрийгөө нэг хараач!

Иргэний индэр

Эх дэлхий ээжийгээ хайрлая хүмүүсээ! 
Дэлхий ээжийнхээ хэвлий уул усандаа хүүхэд насаа  үдсэн, ойн жимээр алхаж, тоглон наадаж өссөн хүмүүн билээ. Эмээ минь  биднийг уул усандаа зэрлэг догшин шунаг сэтгэлээр ханддаггүй энэрэнгүй сэтгэлтэй болгон хүмүүжүүлсэн. Эмээ минь голын ус бохирдуулж, мод хугалж болохгүй. Мод бүхэн амьтай хүн шиг гар хөлтэй амьсгалдаг гэж захидаг. Шувууны үүр сүйтгэж болохгүй, бүр сүүдрээ ч тусгадаггүй юм шүү гэж сургадаг байсан. Ингэж л өвөг дээдэс минь байгальтайгаа зөв харьцах тухай ярьж, биднийг үлгэрлэн сургасан. 
Миний хүүхэд насаа өнгөрөөсөн ой маань битүү шигүү байсан юмсан. Нас яваад ч тэр үү үе үе ойгоо санагалзах болсон. Ууландаа гарч хэсэг суулаа. Уруудаж өгсөж нилээд явлаа. Хэд хоногийн өмнө гөрөөс харж учиргүй баярласан. Өнөөдөр сэтгэл нэг л хөндүүр. Уур ч хүрээд байгаа юм шиг. Бүр хүүхдүүлээ алдчихсан эжий шиг энэлэн шаналж байлаа. 

 

Самраа өөрөөр хэлбэл өвлийн хүнсээ алдсан өөдөсхөн хэрэм өлбөрч бурханы оронд заларсныг харлаа. Түүнийг харсан би зог тусч хоёр хөл минь тушигдсан. Орилж уйлмаар санагдсан. Өөрийн эрхгүй огиулан, хоёр нүдний нулимс асгарлаа. Хүйтэнтэй зэрэгцэн асгарсан нулимс хөлдөж хацар хайрч байсан. Гадаа тийм ч хүйтэн биш. Гэхдээ сэтгэл тэр чигтээ хямарч далайн давалгаа шиг хүчтэй давалгайлсан. Байгалийн хүчтэй ширүүн урсгал намайг  хайр найргүй балбаж байлаа.

Өөдөсхөн хэрмийг удаан харж чадсангүй. Цаашаа жаахан мөлхлөө. Энэ л зурвасыг давчихбал гэж бодон мөлхөж байлаа. Толгой эргэж, бүр босч чадсангүй. Хамаг хүчээ шавхан хүчлэн бослоо. 

Энд тэндгүй цохиулж, арьсаа хуулуулсан, унасан хус... Моддын “арьс”-ыг нь хуулан хадаасаар цоолжээ. Тэд дахин цэцэглэн шим шүүсээ дахин өгөхгүйгээр хатчихжээ. Байгалийн жамаар бус, ухамсаргүй хүний гараар цэл залуухан насандаа нүд хальтрам дүрийг сонгожээ.

Хавар хусны шүүс ууна гэж хүмүүс ийм болгосон. Уг нь та түүнийг эргүүлээд модоор тагласан бол энэ жил дахиад шүүс ууж болох юм шүү дээ. Харамсалтай үйлдэл. Хагас зуун жилээс илүүтэй наслах модыг цэл залуугаар нь сүйтгэжээ. Мацаж мөхсөөр хус модыг түшин босох гэтэл чадсангүй. Намартаа самрыг авах гэж хүчтэй нүдүүлсэн мод надад тулах тулгуур болж чадсангүй уналаа. Би ч зүрхэндээ хүчтэй цохиулсан мэт модоо дагаж уналаа. Мод бид хоёр хамт хар хүчинд дийлдсэн. 

Зүрх зогсох шиг мэдрэмж намайг бүрхлээ. Нулимс байтугай дуу гарахгүй хэсэг гуйван дайван зогсох гэж оролдсон. Өөрийн эрхгүй хүмүүс минь тэр хэрэм таны хүүхдүүдтэй л адилхан гэж хэлмээр. Бүр хашгирмаар. Та хус модыг биш өөрийнхөө амьсгалыг боймолж байна гэж ойлгуулмаар. Хүн та эрүүл мэндээ бодож байгаа бол байгалиа, амьтай бүгдийг хайрла. Тэгж гэмээн бид урт удаан насална. Элбэг дэлбэг энх тунх амьдарна. Бид ухамсар дорой шуналаасаа болж дэлхий эжийгээ хөнөөж байна. Эцсийн эцэст дэлхий биш, бид дэлхийгээ хөнөөж байна. Гэрээ үгүй хийсэн өвлийн хүйтэнд хаана амьдарч амь гарах юм бэ. Үүнтэй агаар нэгэн.

Ой модгүй бол бид амьсгалах агаар хүчилтөрөгч үгүй болно. Газрын гүний ус татраад амьтан, хүнгүй хэцүүдэнэ. Хорвоо ертөнц гэдэг чинь угтаан бол хүмүүн та өөрөө юм шүү дээ. Хүмүүс минь ухаарч нэг өөрийгөө хараач! Гуйж байна.

Ж.Гансүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (96.51.170.216)
    Хэрэм чинь өвлийн хоолоо бэлдэх гэж маш их ажилладаг юм билээ.Боргоцойнуудаа газар булж өвлийн идэшээ бэлддэг.Гэтэл манайд хэдэн мянган хүн самранд явсан гээд байлаа уу.Тэр хүмүүс чинь байгаль орчиноо сүйтгэж дийлдэшгүй нүгэл хийж байгаа хүмүүс.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 31 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 34 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 26 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 22 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 23 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 25 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 26 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 48 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 54 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 54 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 59 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 0 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 1 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 3 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top