Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна" гэв.
Сэтгэгдэл (3)