Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа. Цаг агаар хүндэрсэн болон Оторт явж байгаа нийт малчдад дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.
Хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдлээ. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ" гэлээ.