Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна.
Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа.
Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. Өнөөдөр Франкфуртаас эхлэн татан авах ажлыг явуулахаар зохион байгуулж байна. Бэлтгэл ажлыг холбогдох ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа ба энэ сардаа багтаад дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. 700 гаруй иргэн Монгол Улсдаа ирнэ. Хуваарийг нь гаргаж, баталсан бөгөөд иргэд тусгаарлалтад 14 хоног байхаар тооцсон" гэв.