x

Ирээдүйгээ хар тамхинаас хамгаалах бодлого хэрэгтэй байна

Хятадаас Монгол руу явж байсан 500 жин тэмээгээр героин гэх бодисыг нийслэл хүрээнд нэвтрүүлж байгаад баригдсан түүх архивын баримтад бий. Энэ хэрэг одоогоос 107 жилийн өмнө буюу 1913 онд гарч байжээ.

Тодруулбал, тухайн үед гурван хятад иргэн нэг жинд 500 грамм буюу нийт 250 килограмм героиныг нийслэлд оруулж ирсэн гэсэн үг. 

Килограмм тутмыг нь дөрвөн мянгаар үржүүлбэл нэг сая болно. Бүх монголчууд мансуурахад хангалттай хүрэлцэнэ гэсэн үг. Тухайн үед Монгол Улсыг тэр чигт нь мансууруулах зорилго агуулсан энэ хэргийг Богд хааны гаалийн албаныхан барьсныг архивын баримтад тэмдэглэсэн байна. Хэрвээ тэр бодисыг нийслэл хүрээнд оруулж ирээд үнэгүй тараачихсан бол бидэнд өдийд тусгаар тогтнол ч байхгүй. 

Бусад төрлийн гэмт хэргийг бодвол нууц далд аргаар үйлдэгддэг хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн 55 хувьд нь Монголд ургаж байгаа өвс ургамал хэрэглэсэн, татсан, тээвэрлэсэн байдлаар гарч байна. Учир нь 21 аймгийн тодорхой бүс нутагт мансууруулах үйлчилгээтэй каннабис өвс ургамал ургадаг. Түүнийг түүж бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэрэг ихэвчлэн гардаг. 

Үлдсэн 45 хувийг манай улсад үйлдвэрлэдэггүй химийн аргаар гаргаж авдаг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тээвэрлэх гэмт хэрэг бүрдүүлдэг. Ялангуяа, Зүүн өмнөд чиглэлийн Азийн орнуудаас манай улсад орж ирдэг. Тухайн бодисыг улсын хилээр орж ирэхээс өмнө хил гаалийн байгууллага илрүүлэх ёстой. 

Нэн ялангуяа, шуудан илгээмжээр орж ирж байгаа мансууруулах бодисыг хамтын ажиллагааны хүчинд илрүүлэх нь ихэссэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн оны эхний арван нэгэн сарын байдлаар манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 236 хэрэг гарчээ. Харин энэ онд 197 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. 

Баримт-1 ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын шилдэг боксчдын нэг Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан. Зарим эх сурвалжууд түүнийг, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн шингэн бодис хэрэглэн ухаан нь самуурсан гэж ярьцгааж байна. Тухайн үед боксчин залуу дөрвүүлээ байсан. Тэдний дунд нэг эмэгтэй байжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Баримт-2 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нас барсан. Тэд мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон юм. Хэргийн газраас эд мөрийн баримтаар тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. 

Баримт-3 Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг энэ оны долдугаар сард хүчний байгууллага илрүүлсэн. Тухайн иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн. Статистикаас харахад, хар тамхитай холбоотой гэмт хэрэг өнгөрсөн онд 30.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн гэмт хэрэгт холбогдогчдын тоо ч 31.1 хувиар өссөн байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны хувьд бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүстэй харьцуулахад залуужсан. 

Тодруулбал, өнгөрсөн оны эхний найман сард бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан байгаа юм. “Цагаан тахал” гэж нэрлэгддэг хар тамхи Монгол орны ирээдүй болсон охид, залуусын нүдийг бүрхэн, уураг тархи, сэтгэл мэдрэлийг мансууруулж байна. Тэд энэ бодисоос хамааралтай болж буй энэхүү харуусам явдлыг таслан зогсооход хууль хяналтын байгууллагаас гадна хүүхэд залуус руу чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэйг сэтгэл судлаач, эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. 

Дорвитой анхаарч, шийдвэр гаргахгүй бол охид, залуусаа хар тамхинд чимээгүй алдахад хүрнэ гэдгийг сануулсаар л байна. Олон улсын жишгээс харахад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх ажил их чухал байдаг. Хар тамхи болон түүний хор уршгийн талаар насны ангиллаар нь зорилтот бүлэгт чиглэсэн зөв мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй юм билээ. Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад насны онцлогт тохируулан боловсролын байгууллагаас хор уршгийн талаарх мэдээлэл болон өөрийгөө хэрхэн хамгаалах тухай бодит практик дээр суурилсан сургалтын стандарт, арга зүйтэй болох зайлшгүй шаардлагатай. 

Мөн эцэг, эхчүүдэд зориулсан хар тамхи хэрэглэсэн үеийн шинж тэмдэг болон хэрхэн хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах тухай мэргэжлийн байгууллагаас зөвлөмж мэдээллийг тасралтгүй олгох ёстойг олон улсын байгууллагууд жил бүр сануулдаг. Тиймээс ч мэргэжлийн байгууллагууд олон улсын хар тамхитай тэмцэх байгууллагуудтай хамтран монгол хүний сэтгэл зүйн онцлог дээр суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй болох нь чухал. 

Жишээлбэл, Японд хар тамхины тухай мэдээллийг олон нийтэд хязгаарлагдмал байдалтай тараадаг бол Канадад бага ангиас нь эхлэн хичээлийн хөтөлбөрт нь тусгасан байдаг. Аливаа улс орны хүн ам, үндэстний онцлогийг сайн судалж, тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй нь дээрх жишээнээс харагдана. Манай улсын хувьд энэ төрлийн донтолтыг эмчлэх нарийн мэргэжилтэн болон эмнэлгийн хангамж дутмаг нь нууц биш. 

Хэрвээ урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай гүйцэтгэж чадвал маш олон залуу хүн төрөлхтөнд цагаан тахал хэмээгддэг хорт зуршилд автахаас сэргийлэх боломжтой. Нэгэнт хар тамхинд донтсон тохиолдолд эмчилгээнд давтан хамрагдсан ч дахин хэрэглэх тохиолдол их байдаг учир анхнаасаа л өөрийгөө болон бусдыг хамгаалж сурах нь чухал болоод байна. Наркологийн захирлаар 20 шахам жил ажилласан Т.Доржханд эмч, “Мансуурал бол дон. Донтолт бол өвчин. Өвчнийг шоронд хорьж биш, эмнэлэгт тусгаарлаж эмчилдэг юм” гэж хэлж байсан нь бас бодогдоно. Хэрэв та болон таны танил хар тамхины хэрэглээтэй болсон бол нууж хэрхэвч болохгүй бөгөөд мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид эртхэн хандахыг сэтгэл судлаачид зөвлөдөг. Басхүү мансуурах донтой болсон хүмүүс чухам юунд мансуурдгаасаа хамаарч эдгэрэх магадлал нь өөр өөр хувьтай байдаг гэдгийг энд дурьдая. Ер нь бол архинд донтох ч бас эмгэг. 

Гэхдээ архинд донтсон эмгэг эдгэх магадлал 60-90 хувь байдаг бол хар тамхинд донтогсдын 10-25 хувь нь л бүрэн татгалздаг гэх харуусам статистик байдаг юм байна лээ. Хар тамхийг харааж, хэрэглэсэн нэгнээ зүхэхээс өмнө хор хөнөөл, аюул уршгийг нь таниулж, жигшээх л хамгийн зөв зам гарц гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн гэдгийг бас дуулгая.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.126.88.201)
    Demjij bn demjij bn
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • irgen (202.9.46.165)
    har tamhi hereglesn humuusiig hatuu shiitgeh heregtei
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 38 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 53 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 29 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 30 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 39 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 42 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 35 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 21 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 31 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 32 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 3 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 2 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 8 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 9 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 10 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 12 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top