Засгийн газар өнөөдөр хуралдаж, шийдвэрүүдээ танилцууллаа.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн гаргасан "Эцэг, эхийн хүсэлтээр сурагчдад танхимын давтлага өгч болно" гэсэн шийдвэрийн талаар тодруулав.
Шадар сайд Я.Содбаатар "Халдвар гараагүй 18 аймаг бий. Эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ давтлага авах санал гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Боловсролын сайдын шийдвэрийг хойшлуулсан гэж хэлж болно" гэв.