Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар иргэдийг вакцинд хэрхэн хамруулах талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах талаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, олон улсын байгууллагууд, ДЭМБ, Сovax хөтөлбөрийг санаачлагчидтай гэрээ хэлцэл байгуулж, уг хөтөлбөрийн түнш орнуудтай хамтран гэрээ хэлцлийг явуулж байна.
Одоогоор ийм тийм гэж тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Вакцинд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарт ажиллагсад, архаг хууч өвчинтэй хүмүүс, онцгой, хил гааль, мэргэжлийн хяналт зэрэг цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа хүмүүсээ хамруулна. Мөн 55-аас дээш насны ахмадуудаа вакцинжуулна гэж үзэж байна.
Вакцины асуудлаарх гэрээ хэлэлцээний эцсийн дүн гарахаар вакцины талаарх мэдээллийг ил тодоор ард иргэддээ өгнө.
Одоогоор нэг л вакцин бүртгэгдээд явж байгааг мэдэж байгаа байх" гэлээ.