x

Д.Бумдарь: Ковидын байдал урт хугацаандаа эрх баригчдад халгаатай болж байна

"Цар тахлын нөхцөл байдал улс орнуудад популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна"

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-Орчин үед популист улстөрчдөөс татгалзах, поп улстөрчид хоцрогдох ийм хандлага бий болж байна гэж олон улсын улс төр судлаачид ярьж байна. “Ковид -19” цар тахлын үеийн улс төр хаашаа эргэж байна гэж та харж байна вэ?

-“Ковид-19” цат тахлын нөхцөл байдал дэлхийн олон улс оронд популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна. Илүү бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм улстөрчид хэрэгтэй байгааг энэ цаг үе харуулж байна. Дэлхий дахинд тархсан цар тахал, хөл хорионы үед манай улсаас гадна өөр олон улс сонгуулиа хийлээ. Солонгос, АНУ, Польш зэрэг олон улс оронд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулиа хийсэн улс орнуудад ажиглагдсан нэг зүйл нь ковидын эхэн үед популизмаас үүдэлтэй улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эхэлсэн. Тогтсон тодорхой систем, эрх зүй ажиллаж байж, энэ цар тахлын аливаа аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалж сэргийлэх юм байна гэдэг бодит нөхцөл үүссэн. Тийм учраас ковидын эхэн үед, хөл хорионы үеэр сонгууль нь болсон улс орнуудад популимз ярих, дуугарч өрсөлдөх боломж байгаагүй.

Улс төр судлаачид популизм сулрах юм байна, энэ чигээрээ байвал популизм бол ард түмнийг үймүүлж байсан улс төрийн түр зуурын үзэгдэл юм байна гэдэг байр сууринаас харж дүгнэж ярьж байна л даа. Гэхдээ ухагдахуунаар нь авч үзвэл популизм өөрөө устах боломжгүй. Оршсоор байна гэж ойлгох хэрэгтэй.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн популист улстөрчид хоцрогдож байгааг харуулсан тод жишээ боллоо гэж ярьцгааж байгаа?

-Хөл хорионы эхэн үед дэлхийн бүх улс орон өмнө тулгарч байгаагүй шинэ хүчин зүйлтэй тулгарсан. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах сэтгэл зүйн айдсаас үүдэлтэй аюулгүй байдлаа хамгаалах нэн анхдагч шаардлага улс орнуудын төр засаг, ард иргэдэд бий болсон.

Тахлаас үүдэлтэй тооцоолоогүй эрсдэл нь тухайн улс орны эрх баригч нарт, засгийн газарт том шалгуур болж өглөө. Улс орнуудын төр засаг нь аюул тулаад ирэхэд бэлэн байдлаа хангаж чадсан уу, аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо нь ажиллаж байна уу, ямар түвшинд байна вэ гэдгийг шалгасан том шалгуур болж байна. Энэ утгаараа ковидын эхэн үед Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон улс орны эрх баригч нарт илүү таатай байдал үүсч байсан. 

Сонгуулиа хийсэн улс орнуудын эрх баригч нар ковидын үед шийдвэр гаргах төрийн эрх мэдлээ ашиглаад өөрсдөд ашигтай “эрх мэдлийн популизмыг” хийж ялалт авчирсан. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах, нөхөн олговор олгох зэргээр бид нар байгаа учраас энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдэж өгч чадаж байна гэсэн нийгмийн уур амьсгалыг бүрдүүлж чадаж байсан. иргэдийн хувьд ч зөвхөн засгийн газрынхаа үйл ажиллагааг дагах, тогтсон систем эрх зүй биднийг аврах юм байна гэдэг ийм чиглэлтэй байсан.

Гэтэл сая АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Трамп дахин сонгогдож чадсангүй. Уг нь бол бусад улс орнуудын хувьд эрх баригч намуудад ковидын эхэн үе ашигтай байж, ялалт байгуулж байсан бол ковидын хоёрдугаар хагас үеэс асуудал өөрөөр эргэж эхэлж байгааг харууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрх барьж байж яагаад энэ боломжийг ашиглаж чадсангүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ковидын дунд үеэс хойш урт хугацаанд иргэдийг хамгаалах стратеги, тактик зарим улс орнуудад ажиллаж чадахгүй болж эхэлсэн. Урт хугацаанд тухайн төрийн хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны бодит үнэн төрх гарч эхэлж байна гэж хэлж болно.

Нөгөө талаар, АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ковидын бурууг өөр улс руу чихэх, өөр олон асуудлаар популимз хийж үзсэн ч ялагдлаа. Ковидын нөхцөл байдал АНУ-д улам хүндэрч, бий болсон зарим тулгамдсан асуудлуудыг шийдэж чадаагүйтэй холбоотой. Иргэд цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тодорхой зөв гарц гаргалгаа гаргах, бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм удирдагчийг хүсэж сонголтоо хийлээ. Дональд Трампын хувьд арьс өнгөний үзэлд дорвитой арга хэмжээ аваагүй, нийгмийн давхраажилтыг хэт дөвийлгөсөн байдал зэрэг нь сонгуулийн ялагдалд нөлөөллөө. Ер нь цар тахал популист улстөрчдийг ялгаж харах, попуудаас татгалзах ийм боломжийг олгож байна.

-ОХУ ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиндаа популист үзлээс татгалзах ийм зүйлүүдийг тусгаж байна гэж ярьж байна. Энэ тухайд?

-Популизм нь өөрөө ард түмний эрх ашгийг хамгаалж байна, ард түмний өмнөөс ярьж байна, ард түмний хүү юм аа гэх зэрэг эзэн биегүй, нийтийн сайн сайхны төлөө гэдэг нэр томьёог ашиглан улс төрийн ашиг хонжоо хайдаг улс төр юм. Тиймээс яг популист үзлээс татгалзсан зүйл заалт хуулиндаа шууд оруулах боломжгүй асуудал. Гэхдээ нэр дэвшигчдийн эрхийг хаах зүйл заалтууд оруулж тусгасан гэж харж байна. Нэр дэвшигчийн эрүүл мэнд, ял эдэлсэн байдал зэрэг асуудлыг хуулиндаа илүү нарийн тусгаж байгаа гэж харсан.

Мөн энэ хавар ОХУ сонгуулийнхаа хуулинд иргэдийг сонгуульдаа оролцохдоо зайнаас саналаа өгөх эрхийг нээж өгсөн. Нэг ёсондоо шуудан, цахимаар саналаа өгөх боломжийг гаргаж өгсөн. Москвагийн орон нутгийн сонгуулийг цахим хэлбэрээр явууллаа. Цахимжсанаар сонгуулийн үр дүн бодит гарч ирж байна гэж үзэж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигчийн сонгогчдын гарын үсгийг дижитал хэлбэрээр цуглуулах зэргээр сонгуулийн бүх системийг цахимжуулсан нь үр дүнгээ өгч байна гэх мэдээлэл бий.

-Манай улс цар тахлын энэ үед УИХ-ын сонгуулиа хийсэн. Манайд популист улстөрчдийн нөлөө ямар байсан гэж харсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд, тэр дундаа 2016-2020 оны парламентын сонгуулийн үеэр, нийгмийн сэтгэл зүйн байдлыг харахад популимз хүчтэй байсан. Тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа байхгүй, худлаа амлалтаар иргэдийн саналыг хуурч авах, сэтгэл зүйн байдлыг нь ашиглаж ашиг хонжоо хайж популизм хийх байдал хүчтэй байсан. харин цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны сонгуулийн үр дүнгээс харахад эрх баригчдаас бусад нам эвслүүдэд, сөрөг хүчинд популимз хийхэд хэцүү байлаа. Хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа хийх байдал хомс, сонгуулийн кампанит ажил хийх боломж бага, дээр нь ард иргэдийн зүгээс ковидын үед зөвхөн Засгийн газрын шийдвэрийг дагах ийм нийгмийн сэтгэл зүйн байдал үүссэн байлаа.

Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН -аас бусад улс төрийн нам эсвэл, нэр дэвшигчдэд ковидтой холбоотойгоор улстөрчид популизм хийх боломж суларсан байсан. Эрх баригчдад ковид давуу байдал авчирсан. Гэхдээ одоогийн Засгийн газар иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сайжруулах чиглэлд хүчээ дайчилж бодитой, тодорхой ажлуудыг хийх нь чухал. Урт хугацаандаа ковидын байдал эрх баригч нарт халгаатай болж байгаа нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд ирээдүйд өнөөдрийн гаргаж байгаа зарим шийдвэрийн үнэлгээ, үр дүн томоохон популизмын давлагааг авчрах эрсдэл улс төрийн орчинд бүрэлдэж байна гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 1 цаг 11 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 1 цаг 12 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 1 цаг 15 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 1 цаг 17 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 1 цаг 19 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 1 цаг 21 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 1 цаг 22 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 1 цаг 24 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 1 цаг 25 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 1 цаг 25 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 1 цаг 27 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 1 цаг 28 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 1 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 30 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 1 цаг 31 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 33 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 34 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 35 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 36 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top