x

ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз хандивлалаа

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мянгат малчин Х.Хашчулууны гэр бүл ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз махыг хандивлажээ.

Мянгат малчин Х.Хашчулуун "Хөдөөгийн бид чинь байнга зурагтаар мэдээгээ үздэг. Халдварын талаарх мэдээг үзэж байхдаа ХӨСҮТ-ийнхнийг хараад, сэтгэл эмзэглэсэн юм. Тэгээд гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад 100 ямаа өгөх шийдвэр гаргасан. Улаанбаатарт очоод, яаж хэрхэн өгөхөө мэдэхгүй байсан болохоор багийн засаг дарга н.Бямбачулуун, сумын засаг дарга н.Бямбасүрэн хоёрт уламжилсан. Тэд маань ч ХӨСҮТ рүү холбож өгөөд намайг Д.Нямхүү захиралтай яриулсан.

Би 100 ямаа хандивлах гэж байгаа тухайгаа хэлээд амьдаар нь авах уу гээд  захирлаас асуусан. Тэгсэн Д.Нямхүү захирал баярласнаа хэлээд бид ажил ихтэй байгаа та хэд маань нядлаад аваад ирвэл их сайн байна гэсэн. Тэгээд бид Төмөрбулаг сумандаа нядалгаа хийж, хоёр машинд ачаад Улаанбаатар хотод ирсэн. Махаа гэдэс цувдайтай нь бүгдийг нь өчигдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд сэтгэл өндөр байна" гэлээ. 

Харин түүний гэргий Д.Мөнхзул "Манайх ам бүл гурвуулаа, ганц хүү маань 12 дугаар ангид сурдаг. Залуу туслах малчин авч ажиллуулдаг бөгөөд жилдээ 50 малын туслалцаа өгч ажиллуулдаг юм. Манай хадам аав Хөвсгөл аймгийн алдарт уяач Ж.Хөрөнгөө, хадам ээж Б.Норовсамбуу гээд сайн малчин хүмүүс байсан. Миний аавыг Ц.Дамбий, ээжийг маань Ц.Сосор гэдэг нутаг усандаа нэр хүндтэй, удам судар сайтай сайхан хүмүүс байсан. Энэ хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй билээ.

Бид Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд алдаршсан Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж нийт 1,400 ямаатай болсноос 100-г нь ХӨСҮТ-д хандивлаж байгаа юм.

Уржигдар хот руу гараад хонон өнжин 1,000 гаруй км яваад өчигдөр ирсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх монгол ардын зүйр үг бий. Тэр үгийг л бид хоёр их бодсон.

Монгол Улс гэлтгүй дэлхий нийт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед гэр бүлийнхээ зүгээс өчүүхэн ч гэсэн тус дэм болж байгаадаа маш их баяртай байна. Зардал мөнгөө гаргаад, хол замд ядарч ирсэн минь ХӨСҮТ-ийн ажилчдыг харсны дараа зовлон биш санагдсан. Бас өөрсдөөрөө бахархсан. ХӨСҮТ-д хандиваа өгчихөөд одоо нутаг буцах гээд PCR шинжилгээнийхээ хариуг хүлээгээд сууж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 38 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 52 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 28 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 29 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 39 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 42 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 34 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 20 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 30 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 31 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 32 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 2 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 2 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 7 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 9 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 10 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 12 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top