x

Шинжилгээ хийх түр цэгийг нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг эрт илрүүлнэ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тархалтын нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон юм.

Энэ үеэр талууд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байсны үр дүнд эхний үе шатанд эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэнийг онцоллоо.

Харин цаашид шинжилгээ хийх түр цэгийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг тандалтаар эрт илрүүлэн, шинжилгээ хийснээр нөхцөл байдлыг хяналтадаа авч нийгэм, эдийн засгийн амьдралыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар боллоо.

Мөн орон нутгийн бэлэн байдлыг хангах, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, хариу арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр бэлтгэгдсэн салбар хоорондын зөвлөх багийг томилон, орон нутагт ажиллуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.123)
    Шинжилгээ хийх цэгүүдээ хураачихсан биз дээ?!
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
IPO зах зээл есөн жилийн доод түвшинд хүрлээ 57 мин Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ 59 мин Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ? 1 цаг 1 мин “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ… 1 цаг 9 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задраагүй гэв 1 цаг 16 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ 1 цаг 22 мин Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ 1 цаг 24 мин НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ 1 цаг 50 мин Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ 1 цаг 52 мин 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ 1 цаг 56 мин “Алт-3” аян ба Г.Дамдиннямын “даваа” 2 цаг 12 мин Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зохицуулалт 2 цаг 25 мин Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ 3 цаг 54 мин 2025 оны зургаадугаар сарын 23–29-ний өдрүүдэд болох үйл явдлын тойм 3 цаг 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 56 мин Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд 3 цаг 58 мин Их Хурлын намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаануудын тов 4 цаг 3 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 36 байршилд үргэлжилж байна 4 цаг 4 мин Өнөөдөр ихэнх нутгаар халж, зарим газраар аадар бороо орно 4 цаг 7 мин Цахилгаан хязгаарлах хуваарь: 2025 оны 6 дугаар сарын 23, Даваа гараг 4 цаг 9 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур...
Top