x

Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр Ханги-Мандал боомт байгуулах талаар ярилцав

Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар өчигдөр цахим уулзалт зохион байгуулжээ.

Сайд Л.Халтар сүүлийн жилүүдэд манай хоёр орны Зам, тээврийн яамны хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа өгүүлээд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй  ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ онд короновирусийн цар тахал гарч улс орон бүр олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулахад харилцан дэмжин тусалж байгаад гүн талархаж буйгаа дурдлаа.

Улмаар хоёр улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд талууд:

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиролцох,

  • “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах,

  • Төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах,

  • Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,

  • Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа агаарын хил нээснээр хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлж, эхний шатанд Монголын “МИАТ” ТӨХК болон Хятадын “Эйр Чайна” компанитай аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт бүрдүүлэх,

  • Азийн автозамын сүлжээний АН-4 коридороор олон улсын туршилтын тээвэр хийх,

  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах,

  • Монгол, Хятад хоёр улсын хооронд тээвэрлэлт идэвхтэй хийгддэг бүс нутгуудад коронавирусийн халдвар гаргахгүй байх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх авто тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцон ярилцаж, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
IPO зах зээл есөн жилийн доод түвшинд хүрлээ 1 цаг 2 мин Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ 1 цаг 3 мин Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ? 1 цаг 5 мин “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ… 1 цаг 13 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задраагүй гэв 1 цаг 20 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ 1 цаг 26 мин Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ 1 цаг 28 мин НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ 1 цаг 54 мин Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ 1 цаг 57 мин 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ 2 цаг 1 мин “Алт-3” аян ба Г.Дамдиннямын “даваа” 2 цаг 17 мин Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зохицуулалт 2 цаг 29 мин Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ 3 цаг 59 мин 2025 оны зургаадугаар сарын 23–29-ний өдрүүдэд болох үйл явдлын тойм 4 цаг 0 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цаг 1 мин Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд 4 цаг 3 мин Их Хурлын намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаануудын тов 4 цаг 8 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 36 байршилд үргэлжилж байна 4 цаг 9 мин Өнөөдөр ихэнх нутгаар халж, зарим газраар аадар бороо орно 4 цаг 12 мин Цахилгаан хязгаарлах хуваарь: 2025 оны 6 дугаар сарын 23, Даваа гараг 4 цаг 14 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур...
Top