Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 2,315 тээврийн хэрэгслээр 5,880 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 3,244 тээврийн хэрэгслээр 15,785 зорчигч хотоос гарсан байна.
Нийт 21,665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.
Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.