x

Охины өвчин явцаар хүндэрч, амьсгалыг аппаратаар удирдаж байжээ

Олон нийтийн сүлжээнд 10 настай охин эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, тусгаарлах өрөөнд байсаар нас барлаа хэмээх мэдээлэл цацагдаад байна. Тухайн хүүхдэд ямар эмчилгээ, тусламж үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө. 

"Талийгаас охин орны ар хөндий рүү эвгүй унасны улмаас арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө хэмээн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын түргэн дуудаж үзүүлэхэд, түргэн тусламжийн эмч нар “Хордлого” гэж оношлон дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.

Ингэснээр зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан.

Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн тухай эцэг, эх нь хэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн тул Түргэн тусламж дуудан Зүүн хараагийн эмнэлэгт хэвтжээ.

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07:30 цаг, 10:38 цагт тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан бөгөөд хүүхдийг зөөвөрлөж огт болохгүйг хэлсэн байна. 

Харин гэр бүлийнхэн нь охиныг зөөвөрлөн хотод ирсэн аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны 17:35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн утсаар холбогдож, 22-н товчоонд хүнд хүүхэд ирлээ гэх мэдээллийг ЭХЭМҮТ-д өгчээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт очиход тухайн үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн тул ЭХЭМҮТ зохих журмын дагуу тусгаарлан авахаар болжээ. Тухайн үед Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул өөрсдийн түргэний машинаараа авахыг хүссэн байна. 

Ажлын бус цаг учир ЭХЭМҮТ эмч, сувилагчаа дуудаж, яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлжээ. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн учир дуудлагын машинаа замаас буцаасан байна.

Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн бөгөөд Тархвар судлаач 17:54 цагт, ерөнхий захирал 18:34 цагт Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч, сувилагч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19:30 цагт орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээний сорил авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05:15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19:40-08:10 минутийн хооронд мэдээлж байжээ.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компютер томографийн шинжилгээ хийхэд тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч, эмч, сувилагчийн баг 24 цагаар ажиллажээ.

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16:00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн боловч арваннэгдүгээр сарын 25-ны 13:45 цагт энджээ.

Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн байна.

Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ

  • ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,

  • Чих, хамар, хоолой, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Талийгаач хүүхдийг тусгаарлах өрөөнд оруулсан, эцэг, эхтэй нь огт уулзуулаагүй тухай мэдээлэлд ЭХЭМҮТ-өөс "Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20 дугаар сургууль дээр өгнө гэсэн байна.

Гэвч 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн орчимд шинжилгээний хариугаа аваад Яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 37 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 38 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 50 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 43 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 29 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 39 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 40 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 41 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 42 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 43 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 5 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 11 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 10 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 16 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 17 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top