x

"Хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс"

Өнөөдөр "Олон улсын Хүний Эрх"-ийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л бололцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2-р дайныг дуустал үргэлжилсэн гэж болно. Энэ л хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны 12-р сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталжээ. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм. 

Монгол Улсын хувьд 1961-онд НҮБ-ын гишүүн орон болсон ч "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын талаар олон нийт огт мэдээлэлгүй байдаг байж. Энэ нь тухайн цаг үеийн улсын бодлого, үзэл сурталтай ч холбоотой байсан байж болох талтай.

Харин 1989 оны намар тухайн үеийн ЗХУ-д боловсрол эзэмшсэн С.Амарсанаа гэх сэтгүүлч залуу худалдаж авсан орос сэтгүүл дээрээсээ "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" гэгчийг анх олж уншжээ. Үүнээс л ийм чухал зүйл дэлхий нийтэд байдаг гэдгийг санаа нийлсэн нөхдөдөө ярьж, хэлэлцэж явсаар анхны ардчилсан хувьсгал гарах очийг үсэргэжээ.

Ийнхүү С.Амарсанаа нарын 10 гаруй залуу "Монголын ардчилсан холбоо" гэж байгуулан 1989 оны 12-р сарын 10-ны өдөр анхны цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо нийтэд хүргэж байв. Тэр цаг үед тухайн цуглаанд 30 гаруй хүн л ирсэн гэдэг.

Энэ л үеэс залуу үеийнхэн нуугдмал байсан шинэ зүйлийг соргогоор тусган авч, хүн бүрт эдлэх ёстой эрхийг нь таниулах эхний алхмуудыг хийж, 1990 онтой золгожээ. 

Ингээд та бүхэнд "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын талаар товч мэдээлэл хүргэе.

Тунхаглал батлагдсан түүхээс

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж, нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан аж. Харин НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан, 1950 оноос  Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ

Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

Дашрамд, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн далбааг мандуулах ёслол болов саяхан Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 49 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 52 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 45 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 41 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 42 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 44 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 45 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 7 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 13 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 12 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 18 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top