x

Д.Нарантуяа: ЭМЯ үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй

Эрүүл Мэндийн Яамны Санхүү, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Наратуяагаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсныг хүргэж байна. 

-Ковид-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 центээр худалдан авсан. Нэг бүрийн үнэд бүх тээврийн хөлс, БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас Улаанбаатарт ирэх тээврийн хөлс бүгд багтсан гэрээ хийгджээ. Дараагийн 200 мянган оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 17-нд SD BIOSENSOR компаниас оношлуурын үндсэн үнээр байгуулсан гэрээний дагуу 4.97 центээр нийт 994.0 мянган долларын гэрээ байгуулагдсан. Үүнд тээврийн хөлс багтаагүй. 200 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг Инчеонд авчрах, Инчеоноос Улаанбаатарт авчрахад 87 сая төгрөгийн тээврийн зардал төлсөн.

-Оношлуурын нэг бүрийн үнэд тээврийн зардал орж байгаа гэлээ. Нэг оношлуурт хэдэн төгрөг ногдож байгаа вэ?

-Тээврийн нийт зардлыг нийт оношлуурт хуваахад нэг оношлуурт 0.16 цент ногдож, нэг оношлуурын үнэ 5.13 цент болж байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр оношлуурын нэг нь тээврийн хөлс шингээсэн, нөгөө нь тээврийн хөлс шингээгээгүй үнэ юм.  

ЭМЯ-наас энэ талын бүх мэдээллийг ил тодоор шилэн дансанд байршуулсан бөгөөд хууль зөрчсөн болон өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье.

-119.мн сайтыг бүтээхэд их хэмжээний мөнгө зарцуулсан байж магадгүй гэсэн  яриа мөн гараад буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-119.мн сайтыг байгуулахын тулд 508 сая төгрөгийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь огт үндэслэлгүй худал, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Учир нь Эрүүл мэндийн яамнаас одоогийн байдлаар 119.мн сайтыг хийж байгаа компанитай огт гэрээ байгуулаагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 42 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 38 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 39 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 40 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 41 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 42 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 4 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 10 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 10 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 15 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 16 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 17 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top